Эмэгтэй хүн удаан хугацаагаар сексийн амьдарлаас хөндийрвөл “галзуурдаг”

emegteichuud Эмэгтэй хүн удаан хугацааны турш сексийн амьдралаас хол байх нь өөрт нь биеийн эрүүл мэнд хийгээд сэтгэл зүйн хувьд нь сөргөөр нөлөөлдөг байна. Энэ талаарх мэргэжилтнүүдийн судалгааг хүргэе.

  • Хэрэв та өөрийн сексийн хэрэгцээг хангаж чадахгүй байвал сэтгэл зүйн байдал чинь тэсэхүйеэ бэрх болно. Өөрөөр хэлбэл энэ нь мэдрэлийн өвчнийг өдөөж өгдөг. Тухайлбал гуниг гутрал, түгшүүр, хий хөдлөх зэрэг сэтгэл зүйн таагүй өөрчлөлтүүд үүсч эхэлнэ.
  • Хүний зан характерт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Хижээл насны эмэгтэйчүүд ууртай догшин, атаархуу зантай болдог бол харин ганц бие, тушаал дэвшиж яваа, эмэгтэй хүн хурц ширүүн ааштай, ямар ч үед бууж өгдөггүй, бусдыг захирах болдог. Учир нь өөрт нь дутагдалтай байгаа зүйлийг нөхөхийн тулд иймэрхүү зан араншин гаргахад хүрдэг.
  • Удаан хугацааны турш секс хийхгүй явснаас болж сексээс тэр бүр таашаал авч чадахаа больж, бага зэрэг асуудалтай тулгарч эхэлдэг. Энэ нь бие физиологийн хувьд хэмнэл алдагдсанаас болдог байна.
  • Секс эрүүл мэндэд хэрэгтэй. Сексийн харьцаанаас удаан, хөндий явснаас болж бие организм хийгээд эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсч эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнөөр өвчлөх магадлал өндөр болдог. Тухайлбал булчин хавдах, хөхний хавдар тусахад түлхэц болж өгдөг байна.
  •  Иймэрхүү байдлаар эмэгтэй хүн удаан хугацааны турш явах аваас өөрөө өөрийгөө хордуулж байгаа хэрэг ажээ.
  • Түүнчлэн сексийн харьцаанд маш тайвнаар ханддаг болдог төдийгүй секс хийх дур хүсэл нь аажмаар багасч эхэлдэг байна.
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж, мэдрэмж үгүй болж уналтын байдалд ордог.
  • Амархан стресст орж, улмаар хөгширөлтийн явц эрчимтэй явагдаж эхэлдэг.
  • Өөртөө анхаарал тавихаа больж, хэн нэгэнд таалагдах тухай бодолч төрөхөө болино.
  • Дээр дурьдсан бүхэн нэн ялангуяа нөхрөөсөө салсан, аль эсвэл ганц бие эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …