Зэвсэгт хүчний түүхийг хүүрнэх “Эх орны төлөө цохилох зүрх” номын нээлт боллоо

5f4bf89544de473651ca2a55ed55691cМонгол Улсын Зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн “Эх орны төлөө цохилох зүрх” нэртэй хоёр  боть ном  уншигчдын гарт очлоо. Зэвсэгт хүчнийг тольдон өгүүлэх энэхүү номыг  бүтээхэд Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажилласан байна. Зөвхөн баримтад тулгуурлан Зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачлагыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас 1990-ээд оны төгсгөл хүртэл манай цэрэг армийн эх орныхоо өмнө гүйцэтгэсэн үүргийг цэргийн түүхийн шинжлэх ухааны байр суурьнаас нэгтгэх шаардлагын улмаас энэхүү бүтээлийг хийсэн болохоо номын нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ “2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн дайчин замналын нэгэн үе бүдгэрч байна гэдэг бодлын үүднээс эрдэм шинжилгээний хоёр боть ном болон баримтат кино хийх санаачилгыг хэдэн жилийн өмнө гаргасан. Тухайн цаг үед ажиллаж амьдарч байсан цэргийн зүтгэлтэнүүд, эрдэмтэн, судлаачид бодит баримт, эх сурвалжид тулгуурлан уг бүтээлийг гурван жилийн хугацаанд боловсруулаад уншигч олны оюун мэлмийд өргөн барьж байна” гэлээ.

Уг бүтээлд дэлхийн II дайны дараа үеийн олон улсын болон бүс нутгийн хүчин зүйлс манай орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж, Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр зэвсэглэн цэргийн байгуулалтын бүтцийн хамгийн том нэгж болох Ерөнхий цэргийн армитай болоход хүргэсэн учир шалтгааныг тунгаан судлахыг гол болгосон. Хамгийн гол нь улс төрийн ямар ч утга агуулга энэ номонд байхгүй.

3ad617b2a6d68656eb71f12296f571beЦэвэр судалгааны бүтээл гэсэн юм. Үүний зэрэгцээ 1990-ээд оноос хойших Зэвсэгт хүчний байгуулалтын шинэ онол, эрх зүйн үндсийг амжилттай бүрдүүлж, цэрэг армийнхаа үндэс суурийг хадгалан үлдсэн уламжлал, батлан хамгаалах салбарын эрх зүйн үндэс боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шинэчлэл, өнөөгийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаарх бодит баримтуудыг эмхэтгэсэн болохыг ном бүтээх ажлыг зохион байгуулсан, түүрвэн бичсэн хошууч генерал Д.Мягмар онцолсон юм.  Номын нээлтийн баярын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн дээжийг УИХ-ын дарга З.Энхболдод гардуулсан өгсөн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон номыг бичих санаалчлагыг анх гаргасан УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт баяр хүргэж, амжилт хүссэн юм.

cee23abe58d390771337476d7b994cb3Зэвсэгт хүчнийг тольдон өгүүлэх энэхүү номын хуриманд  УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Н.Энхболд, Г.Уянга, Х.Болорчулуун, Ч.Улаан, Ш.Түвдэндорж, Д.Батцогт, А.Тлейхан, С.Одонтуяа нар оролцлоо. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй генерал, офицерууд, эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …