Бөгж ямар учир утга угаалдаг вэ?

91dc62_62_x800-150x150Бөгж гэдэг нь чөдөрлөх гэсэн утгатай. Бас хүний бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэдэг аж. Бөгж нь арга билгийн ухаан агаад хүн янз бүрийн эрчим хүчний урсгалыг гараараа, алгаараа авдаг, мөн урсган гаргадаг аж. Бэлбэсэн хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг. Зөвхөн эр нөхөр, эхнэрээ алдсан хүнийг л бэлбэсэн гэж хэлдэггүй бөгөөд хүүхэд тогтдоггүй, эцэг, эх нь ойрхон нас барсан тохиолдолд үхлийн үүдийг хаана хэмээн долоовор хуруундаа бөгж зүүдэг ажээ. Бөгжийг дандаа зүүн гартаа зүүх ёстой хэмээн монголчууд үздэг. Учир нь баруун гарт бөгж зүүвэл зөв энергийг хааж буй хэмээн үздэг. Чигчий хуруунд хүний амь байдаг бөгөөд өвдөх, муу зүүд зөн мэдрэгдвэл сэжиг цээрийг арилгах зорилгоор энэ хуруунда бөгж зүүдэг байна. Мөн зүүн гарын чигчий хуруунд зүүсэн бөгж мөнгө тогтоодог гэдэг. Дунд хуруу зөв энергийг тэгшилж өгдөг бөгөөд тэгш хэмээ хадгалах үүднээс дунд хуруундаа бөгж зүүдэг ажээ. Ядам хуруугаар хүний цогцсон биений буюу араатан араншингийн эрчим хүч ялгарч байдаг байна. Энэ сэрэхүйг унтраан зөвхөн зөн билгээр холбогдохыг үндэс болгож эхнэр, нөхрүүд ядам хуруундаа бөгж зүүдэг ажээ.

www.Och.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …