Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс -5.4 хувиар буурчээ

olloo_mn_1406075221_oronsuutsҮл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.03 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.5 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үеэс -5.3, өнгөрсөн оны мөн үеэс -9.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 16.8% 26.7% 10.0%
Өмнөх сартай харьцуулахад 0.2% -0.4% -0.6 %
Оны эхэнтэй харьцуулахад -1.8% -0.03% -5.3%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -5.4% 0.5% -9.8%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Б.Солонго

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …