Өнгөрсөн амралтын өдөр 149 жолооч журамлагджээ

6-15-14_700x700Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 549 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  366 дуудлага бүртгэгдсэн байна.  Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 149  жолоочийг журамлажээ . Тухайлбал:  СХД-ийн нутаг Орбитын зам, ОБЕГ-ын Аврах 022 дугаар ангийн урд замд Т.Марк 2 маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос Т.Витз, Т.Ист маркийн авто машинуудтай мөргөлдөж жолооч 30 настай эмэгтэй М нарын хоёр хүн гэмтсэн.

ХУД-ийн нутаг Айдасын давааны замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч нэг нас 8 сартай эмэгтэй М, 14 настай эмэгтэй Т нарын хоёр хүнийг гэмтээсэн байна. Мөн Ховд аймгийн Чандмань ус, Дөрөлжийн адаг гэх газар Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикь унаж яваад онхолдож жолооч 18 настай Э нас барсан.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан …