Ядарсан нүдийг хэрхэн “эмчлэх” вэ?

93c135fabf647464bigЗарим үед бид шөнөжин сууж ажиллах эсвэл ядрах гээд бусад шалтгаанаас болж улайссан нүдтэй явах өдрүүд цөөнгүй байдаг. Улайссан нүд хичнээн сайхан нүүр будалт байсан ч “гутааж” өгөөд байдаг. Тэгвэл нүд улайсахыг хэрхэн багасгах болон зүгээр болгох вэ? Мөн нүдний доогуур гарсан хар зураасыг хэрхэн арилгах вэ?

1. Ногоон ургамалтай мөс

Энэхүү маск нь хавдсан нүд боон нүдний доогуурх хар зураасыг арилгахад туслах болно. Ургамалд: багваахай цэцэг, шар цэцэг, модны холтос, таван салаа зэрэг болно.

Ургамлуудыг усанд чанаа, гарсан хандыг мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Зөвхөн нүдэнд бус нүүрний арьсыг арчиж болно. Ургамлын харшилтай хүмүүс болохгүй тул анхаарна уу. Хөлдөөсөн мөсийг 3-аас дээш өдөр хадгалж болохгүй.

2. Цай

3jkf72i4mncrukuu914vf6oih6

Пакеттай хар эсвэл ногоон цайг хэрэглэсний дараа хөргөөд нүдэн дээрээ жин болгон тавиарай. Хэрвээ пакеттай цай байхгүй бол энгийн хар эсвэл ногоон цайг буцалгаад хөвөнд ороон тавьж болно.

Маск тавих хугацаа: 15-20 минут

3. Өргөст хэмхний маск

30j2h1mueojp42lh64i6rrp70p

Өргөст хэмхийг мөн адил жижиг хэрчээд марланд ороож болно. Эсвэл дангаар нь нүдэн дээрээ тавьж болно. 15-20 минут байлгана. Зөвхөн нүдийг амраахаас зогсохгүй арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.

Маск тавих хугацаа: 15-20 минут

4. Яншуйны маск

Яншуй бас тус болно гээч. Түүнийг жижиг хэсэгт хэрчээд марланд орооно. Дараа нь нүдэн дээрээ тавина. 10-15 минутаас хэтрүүлж болохгүй. Энэхүү эмчилгээ нь зөвхөн нүдний улайссаныг барилгахаас гадна жижиг үрчлээний эсрэг үйлчилдэг.

Маск тавих хугацаа: 10-15 минут

5. Төмсний маск

5j2295c9p8q521d22til79vsnr

Түүхий төмсийг үрж жижиглээд марланд орооно. Нүдэн дээрээ 10 минут байлгаад авна. Төмсний шүүс нь нүдний хавдсныг багасгаж, зовхийг өргөх үйлчилгээтэй.

Маск тавих хугацаа: 10 минут

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …