Компьютерийн халалт харшил үүсгэгчийг арилгадаг

3293c12736f76d94originalХаршлын улирал эхэлж байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үеийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь хүнсний болон цэцэг ургамлын харшилтай гэж тогтоогджээ. Иймээс эрхэм уншигч таныг харшлаас хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
Хоол хүнсний харшлаас-харшил үүсгэгч бүтээгдэхүүнүүд: сүү сүүн исэлтийн бүтээгдэхүүн, өндөгний уураг, загас, далайн амьтнаар бэлтгэх хоол, жимс ногоо, самар, жүржлэг исэл, шоколад болон бусад бүтээгдэхүүнүүд ордог. Харшлын урвалын эсрэг хүний биед үүссэн, биеийн эсэргүүцэх урвалжаас хамаарч, их бага харшил үүсэх, дахин харшлах урвалж гардаг. Хоолны хордлого харшил нь: хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, шүүрэл, гүрвэлзэх үйл ажилгаанд нөлөөлдөг.
Тоосны харшил- Энэ бүлэгт нэн түрүүн ургамлын тоосжилтын харшил орох бөгөөд ургамлын цэцэглэлт, тоос хүртээлтийн үед явагдах хүчтэй химийн урвалж бүхий хуягласан бичил махбодиос, ургамлаар хооллох паразитуудын хөлөөр халдваржих, гэр ахуйн, хивс, мебель, ор дэрний тоосонцорын паразитуудаар халдварлагдсан харшил ордог. Мөн гэрийн тэжээвэр амьтны үс ноос тэдгээрийн бүүрэг, үсэн дор үржих паразитуудаас харшил үүсдэг. Тоосны харшлыг дамжуулагч хүчин зүйл хуягалсан үнэр үүсгэгч, хамрын доторх салтуудын агаар шүүгч, шүүрэл бүхий үсэрхэг эс эдэд урвалжилт өгснөөр хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, хий ханиах, нус гоожих, нүд улайх загтнах, зальгуур хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэх, гуурсан хоолой хавагнаснаас амьсгаа боогдох, уушгины хавант хатгаа болох, астма үүсгэгч пүршин бактерыг идэвхижүүлж, хүндэрсэн хүнд сүрьеэгийн анхдагч голомт сэдэрч, сүрьеэгийн савханцар идэвхиждэг байна. Шведийн эрдэмтдийн судалгаанаас компьютерийн тоосжилтод тэжээгдсэн харшил үүсгэгч, компьютерийн халалт 50-55 цельсийн хэмийн халуунд ууршиж, харшил үүсгэж байгааг нотолсон. Компьютерийн тоосыг соруулж, цэвэрлэж байхад, компьютерийн халалт бага, харшил үүсгэгч арилдаг байна. Машины агааржуулалт хөргөлтийн системд харшил үүсгэгч ихээр хурдаг байна. Монголд байгаа утааны хор хөнөөлөөс ханиад, уушгины өвчлөл, бахлуур өвчнийг, харшилтай хавсарч байгааг сайн анхаарч, эмчилгээ хийхдээ нэн түрүүн харшлын эмчилгээг голлон дараа нь үндсэн эмчилгээтэй хослуулан хийх нь үр дүнтэй. Хүн өөрийн ахуй орчинг цэвэрхэн байлгаж, тоосгүй орчинг бүрдүүлж чадсанаар харшлын өвчинд нэрвэгдэхгүй байх, хүний дархалаа сулруулагч архи, тамхины хороос хол байх хэрэгтэй.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …