Э.Эрдэнэжамьяан: Миний хувьд таньдаг цагдаа, прокурор, шүүгч байхгүй…

20c74d9716ad3c79originalНэгэн цагт  Хууль зүйн дэд сайдын үүрэгт  ажлыг хийж явсан Э.Эрдэнэжамьяан өөрийн Нүүрномдоо ийн бичжээ. Түүнийг ингэж бичих болсныг  бодоход   шүүх цагдаагийн асуудлаа аргалуулахаар  найз нөхөд, хамаатан садан нь нэлээд хандаг бололтой.

***

Найз нь нэг асуудалд орчихлоо хө. Таньдаг цагдаа байна уу? Хөгшин нь нэг хүнээс юм нэхэмжилж байгаа юм аа, таньдаг шүүгч байна уу? Манай найз хэрэгт холбогдчихлоо, таньдаг прокурор байхгүй биз гэх асуулт их ирэх юм аа.

Миний анзаарснаар бол аливаа хэрэг маргаанаа шийдүүлэх гэж байгаа МОНГОЛ хүний толгойнд хамгийн түрүүнд хэн гэж цагдаа, прокурор шүүгчийг таних билээ? хэн таньж болох вэ гэсэн асуулт орж ирдэг.

Мэдээж асууж сурсаар бйгаад иймэрхүү замаар хэрэг маргаанаа шийдүүлж байгаа хүн ч олон л байх. Харамсалтай нь нийгмээрээ нийтээрээ иймэрхүү байддлаар асуудалд хандсаар байгаад хууль хүчний байгууллагынхныг танил талдаа үйлчилдэг, тал тохой татдаг, улмаар зохион байгуулалттай хэрэг угаадаг, хэрэгт оруулдаг системийг бүтээж байгаагаагаа анзаардаггүй билээ.

Сайн сайхан нийгэмд амьдаръяа л гэж байгаа бол ёс журмыг сахиж, номтой дүрэмтэй, ялгаварладаггүй хууль хяналтын байгууллагатай байх нь ардчиллаас ч хамаагүй илүү хэрэгцээтэй билээ. Үндсэндээ Шударга ёсны тогтолцоо гэж нэрлэдэг нийгмийн энэ тогтолцоог сахиагүй улсуудад л элдэв ниймгийн эмх замбараагүй байдал, авилгал, дайн дажин, элдэв луйвар булхай, тэгш бус байдал нүүрлэдэг. УИХ хууль тогтоох энэ тэр бол үнэндээ энэ асуудлын хажууд цаашаа шүү. Хууль тогтооно гэж хүүхдээр бол төрүүлж байгаа л төдий. Харин ямар хүн болж өсөхийг шударга ёсны тогтолцоо мэднэ гэсэн үг шүү дээ.

Ийм юм бичихээр бүгд л дээрээсээ эхлээч, дарга нар чинь тэгээд яаж байгаа юм гэх мэтээр алсруулж, барьцаж, зарим талаар нийгмийн буруу муухайг гарцаагүй мэтээр зөвтгөх хандлагатай байдаг.

Хэдүүлээ яах вэ? энэ чигээрээ барьцаад л, танил тал хайцгаагаад, тал тохой татацгаагаад, өөрөө танилтай бол хэвийн байдаг зүйл мэт хандаад, өрөөлийг танилдаа хандахаар нь үзэн ядаад л амьдраад байх уу?

/Миний хувьд таньдаг цагдаа, прокурор, шүүгч байхгүй. Байсан ч элдэв янзаар хэн хүний асуудлыг гуйгаад байж үнэндээ чадахгүй гэдгээ илэрхийлье./

Э.Эрдэнэжамьяан

Ugluu.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …