ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.22/

0- aaaalogo_shine2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар 

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3987 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Мал, амьтны галзуу өвчин:

Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал өвчилжээ. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хачгаар дамжих халдварт өвчний мэдээ:

-2015 оны 6 дугаар сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагдсан байна

-Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын тохиолдол болох нь батлагджээ.

-Өвчний тохиолдлууд Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотод зонхилон бүртгэгджээ.

0 aaaaaaaaaaahachig 0

Эх сурвалж: ЗӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ-д нийт 169 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 14.7%.

101 хүн эмчилгээнд, 43 хүн эмчлэгдэж эдгэрсэн

78 тохиолдол нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн, 59 гэр бүлийн гишүүд, эмнэлэгт эргэж ирсэн хүмүүс, 32 эрүүл мэндийн ажилтнууд байна.

Тус улсаас 251 аюулгүй эмнэлгийг зарласан.

Дэлхий дахинд 1339 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 476 хүн нас барсан (НБТ=35.5%)

Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ

6 дугаар сарын 20-21-нд “Чингис хаан” ОУНОБ-аар БНСУ болон Чежү арлаас нийт 1371 зорчигч ирж, эрүүл мэндийн хяналтад орсон бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй.

Эх сурвалж: МХЕГ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …