Улаанбурханы өвчлөл буурчээ

olloo_mn_1427972243_kkuuuУлаанбурхан өвчний сүүлийн хоёр долоо хоногийн харьцуулалтаар бага зэрэг буурах хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар 435 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагийн 91 нь хүнд, 22 нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 58 өвчтөнөөр буурсан үзүүлэлт бөгөөд хүлээн авахаар үзүүлсэн, халууралт, тууралт хамшинж илэрсэн тохиолдол гээд бүгд буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Улаанбурханы дэгдэлт бүртгэгдсэнээс хойш өссөн дүнгээр 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 797 нь лабораторид батлагджээ.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …