Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт НИТХ, УБХЦГ, МОХ, НАЖГ хамтран хэрэгжүүлж буй “Оюутан цагдаа”-2015 хөтөлбөрийн нээлт “Цагдаа олон нийтийн төв”-д болно. Утас: 91050409, 90099910


09:50 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5005 дахь арилжааны нээлт тус бирж дээр болно. Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тус арилжааг нээнэ.


10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Эрүүл мэндийн байгууллага, эмийн үйлдвэрт хэрэглэгдэж буй хэмжих хэрэгсэл, Барилга, авто замд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887, 99070909


11:00 цагт МАХН үүсэн байгуулагдсаны 94 жил, нам нэрээ сэргээсний дөрвөн жилийн ойн баярын арга хэмжээ МАХН-ын төв байранд болно. Тус арга хэмжээнд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчид оролцоно.


11:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ХУД-ийн 4, 11 дүгээр хороо буюу Арцат, Зайсангийн аманд ажиллана. Мөн 12:00 цагт ХУД-ийн 11 дүгээр хорооны уугуул иргэдтэй уулзаж, тэдэнд газар ашиглалтын гэрчилгээ олгох болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99906083, 9910672


11:00 цагт Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болох, 20 хувьд нь баталгаа гаргах Засгийн газрын ТОГТООЛ гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БХБ- яамны 3 давхарт уулзалтын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 90110009


12:00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч “Улс төрийн намын тухай хууль”, “Төрийн албаны тухай” хуулийн талаар хэвлэл мэдээллийн салбарынханд мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийнэ.


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт ШУА дээр /СТӨ Б Корпус 6 давхарт/ Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарыг Монгол улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнана. Энэ үеэр Монгол улсын ШУА, Япон улсын Каназавагийн Их сургууль хооронд нарийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99045949


“Khaan quest-2015” сургуулийн медиа өдөрлөг болно. Энэ үеэр 23 орны 1200 гаруй цэргүүдийн хийж гүйцэтгэж байгаа сургалт дадлага, туршлага, хичээлийн цэгүүдтэй нэг бүрчлэн танилцах боломжтой. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:00 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна. Утас: 99121715, 99160187

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …