2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар:
Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин:
Улсын хэмжээнд 18396 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 857 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
ХӨСҮТ-д нийт 308 хүн хандаж, 56 хүн шинээр хэвтэж, 163 хүн эмчлэгдэн гарч, 325 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 84 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 15 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хордлогын мэдээ:
6 дугаар сарын 15-аас 23-нд нийт 325 хүн архины хордлогын улмаас хандаж, 15 (4.6%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна. Мөн энэ хугацаанд 8 хүн хордлогын улмаас хандаж, 2 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Эмийн бодисын улмаас 3, химийн бодисын 4, 1 хүн бусад шалтгаант хордлогын улмаас ханджээ.
Эх сурвалж: НЭМГ, ХЯТТ
Дэлхийн дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ-д нийт 175 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 27 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 15.6%. 95 эмчлэгдэж байна (81 нь хэвийн, 14 %нь биеийн байдал хүндэвтэр) 80 тохиолдол нь өвчтөн, 59 гэр бүлийн гишүүд, эмнэлэгт эргэж ирсэн хүмүүс, 33 эрүүл мэндийн ажилтнууд, 3833 хавьтал хяналтад (3,048 гэрийн хяналтад; 785 эмнэлгийн хяналтад) Дэлхий дахинд 1345 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 479 хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Тууралтат халдвар:
Бразил улсын 6 мужид тууралтат халдварын 6807 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Насны ангиллын хувьд 20-40 насныхан зонхилж, 9 сараас 98 настай хүмүүс өвчилжээ. Өвчний шалтгааныг тогтоохоор вирусын гаралтай өвчнүүдийн шинжилгээ хийгдэж байна. 425 сорьц шинжилсэний 13%-д Денгийн чичрэг өвчин тодорхойлогджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Эбола вирүст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 14-ний байдлаар 27406 тохиолдол, 11233 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 33 хүн шинээр мэдээлэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ