“ОЮУНЫ УНДРАА ГРУПП” ХХК нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болох Уул уурхай, Барилга, үл хөдлөх хөрөнгө, Банк санхүү, Мэдээллийн технологи, Худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын ууган групп компаниудын нэг юм.
1. Барилгын хяналтын инженер /талбай/
Ерөнхий тавигдах шаардлага:
-Гадаадын болон ШУТИС-ыг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн байх ;
-Барилгын салбарт тухайн мэргэжлээрээ 5-с доошгүй жил үр бүтээлтэй ажилласан;
-ХАБЭА-н менежментийн өндөр мэдлэгтэй /эрсдэлийн үнэлгээ хийж түүний дагуу төлөвлөгөө гаргах ажиллах чадвартай;
-Auto Сad болон зургийн бусад мэргэжлийн программуудыг эзэмшсэн;
-Барилгын угсралтын ажлын явцад Захиалагч талыг төлөөлж хяналт тавих ур чадвартай;
-Ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах боломжтой;
-Мэргэжлийн барилгын зураг унших, зурах өндөр ур чадвартай;
-Мэргэшсэн инженер бол давуу тал болно.
2. Маркетингийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-Бизнесийн удирдлага, Маркетингийн удирдлага мэргэжилтэй;
-Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан;
-Маркетингийн судалгаа, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, таамаглал боловсруулах, сурталчилгааны контент гүйцэтгэх өндөр ур чадвартай;
-Баг удирдан ажиллах дадлага туршлагатай;
-Англи хэлтэй;
-Сахилга баттай, ачаалал даах чадвартай, хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай;
-Соёлч боловсон, уран сэтгэмж сайтай;
3. Маркетингийн дизайнер
Ажлын байранд тавигдах шаардлага:
-Тухайн чиглэлийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
-Хэвлэлийн дизайны чиглэлээр 2-ээс дээш жил ажилласан туршлагатай;
-Компьютер графикийн Corel Draw, Photoshop, 3D MAX болон бусад мэргэжлийн программуудыг бүрэн эзэмшсэн;
-Маркетингийн зар сурталчилгаа, хэвлэлийн эх бэлтгэх, брошур г.м хэвлэлийн материалын дизайныг мэргэжлийн түвшинд хийх ур чадвартай;
-Шаардлагатай зураг төслийг чанартай хийж гүйцэтгэх ур чадвартай;
-Уран сэтгэмж сайтай;
-Дүрслэх урлагийн боловсролтой;
-Ачаалал даах чадвартай эрэгтэй хүн ;
3. Реалтор /Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын мэргэжилтэн/-2
Ажлын байранд тавигдах шаардлага:
-Үл хөдлөх хөрөнгийн менежмент болон холбогдох чиглэлээр төгссөн байх;
-Үл хөдлөх хөрөнгө түүний борлуулалтаар мэргэшсэн, ажиллаж байсан туршлагатай;
-Судалгаа хийх, задлан шинжлэх, илтгэх чадвартай;
-Бизнес уулзалт, хэлцэл хийх ур чадвартай ;
-Хүн татах, харилцагчийг ятган үнэмшүүлэх чадвартай, харилцааны соёлтой, соёлч боловсон, ачаалал даах чадвартай;
-Ажлын хариуцлагатай, хүсэл тэмүүлэлтэй;
-Англи хэлтэй ;
Хаяг: Хан-уул дүүрэг, 11-р хороо, “Зайсан скуэр” худалдааны төв /Зайсан толгой, Танктай хөшөөний зүүн талд/
Холбоо барих утас: 77108939, 99895993
Э-шуудан: hr.officer@ougroups.com, gana_hrm@yahoo.com
Та бүхнийг “Их Зайсан Цогцолбор” төслийн бүтээн байгуулалтанд оролцохыг урьж байна.
Жич: Анкетын бүрдүүлэлт авах сүүлийн хугацаа 2015 оны 06-р сарын 30-ны өдрийг дуустал