Албан тушаал хаших эрхээ хасуулж, 3 жилийн ял сонссон Д.Загдсүрэн Олимпийн хороогоор тоглосоор байна

5018f5907c03a5d1originalАсашёорюү их аварга Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, спортын сэтгүүлч Н.Тамир нар Олимпизмийг аврах хөдөлгөөн дор нэгдэж, гэмт хэрэгт холбогдоод 3 жилийн ялаар шийтгүүлсэн Д.Загдсүрэнг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс огцруулах хэрэгтэй гэж аль эрт мэдэгдсэн. Гэвч Д.Загдсүрэн гуай суудалдаа суусаар л … Монголын Олимпын хороог 15 жилийн захирч суугаа энэ хүн Монгол Улсын шүүхээс хийсэн хэргийнхээ төлөө албан тушаал эрхлэх эрхээ  нь хоёр жилээр хасуулж,  эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял сонссон. Гэвч хоригдох нь битгий хэл Өршөөлийн хуулинд  хамрагдаж, одоо болтол албан тушаалаа эрхэлсээр байна.

Д.Загдсүрэнг  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоодын удирдлагуудын төлөөлөл эсэргүүцээд дийлээгүй. Хуулийг гууль болтол нь хувиргасан Д.Загдсүрэн  АТГ-т газарт шалгагдаж, Ганц худагт хоригдож, ял сонсоод  буцаж ирэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх гэдэг том сэтэртэйгээр буцаж ирж байлаа. Их аварга Д.Дагвадорж тэргүүтэй спортынхон үүнийг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичиж байж, зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн. Д.Загдсүрэнгийн  эсрэг гомдол гаргагчид “Олимпийн хорооны дарга нар, албан тушаалтнууд  төрийн мөнгөөр эхнэр хүүхдээ дагуулан тансаглаж, Олимп үзсэн, тамирчдаа харж хандаагүй. Олон улсын олимпийн хороо болон Азийн олимпийн хорооноос ирсэн их хэмжээний хандив, тусламж, мөнгө авсан. Олимпод оролцох тамирчдынэ тоогоор Монголын Олимпийн хороонд мөнгө өгсөн. Мөн дотоодын хандивлагчид ч их хэмжээний мөнгө төгрөг олгосон. Зөвхөн  Мон-Ураны Наранхүү гэхэд л Монголын Олимпийн хороонд 400 сая төгрөг гардуулсан. Энэ мөнгийг хэрхэн зарцуулсан гэдэг нь тодорхой бус. Олимпийн хорооны байшин барилгыг хувьдаа шилжүүлсэн гэж гомдол гаргаж шалгуулсан. Энэ гомдол ор хоосон зүйл биш гэдэг нь шүүх, хуулийн байгууллагаар тогтоогджээ.
zagd1
Д.Загдсүрэн  Олимпийн хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэгтэй нийлэн, газрын наймаа хийсэн байдаг. Албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж,Монголын Үндэсний Олимпийн хорооны өмчлөлд байсан, тус хорооны хөрөнгөөр баригдсан 1890 м.кв талбайтай, таван давхар, 3.780.000.000 /гурван тэрбум долоон зуун наяан сая/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг, Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр барьсан барилга мэтээр тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд ойлгуулсан аж.

Улмаар 2011 оны зургадугаар сарын 10-нд “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар шилжүүлж, завшиж үрэгдүүлсэн нь шалгалтын явцад тогтоосон байдаг.

Мөн 2008 оны наймдугаар сарын 25-нд хуулийн дагуу олгосон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэлгүйгээр, тус хорооны эзэмшил 3600 м.кв 47.520.000 /дөчин долоон сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий газрыг “Нийслэл Өргөө” ХХК-д шилжүүлэн, хорооны эд хөрөнгийг үрэгдүүлж онц их хэмжээний хохирол учруулсан.

Тиймдээ ч Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 заасан зүйл ангиар буруутгасан юм. Түүний энэхүү үйлдлийг нийслэлийн прокурор, анхан шатны шүүхийн шүүгчид хянаж үзээд Д.Загдсүрэнг гэмт хэрэг үйлдсэнийг бататгасан байдаг. Энэ мэ их хэмжээний хөрөнгө мөнө идэж ууж, бүүр ял сонсчихоод өнөөдөр ч албан үүргээ гүйцэтгэсээр байгаа Д.Загдсүрэн  өнгөрсөн бүхнээсээ сургамж авсангүй. Харин ч тамирчдаа үл тоож, хөрөнгө мөнгөний асуудалд дахин холбогдож дур зоргоороо авирлаж сууна. Шүүхийн шийдвэрийг ширхэг цаас болгон өөрийгөө Ерөнхийлөгчийн өршөөлд хамруулж чадсан энэ хүнтэй хариуцлага тооцож, ядаж л Д.Загдсүрэнгээс илүү ёс суртахуунтай хүнийг гаргаж ирэх цаг болсныг тамирчид сануулж байна.

Ирэх жил Олимпийн жил болно. Хөрөнгө мөнгө завшиж, ял сонсож, албан тушаал  хаших эрхээ хүртэл хасуулсан Ерөнхийлөгчтэй Монголын Олимпийн хорооны нэр хүнд газарт унаж шороотой хутгалдаад байгааг ч тамирчид сануулж байна. Олимп бол эв нэгдлийн билэг тэмдэг. Харин Монголын Олимпийн хороо бол эрх мэдэлтнүүд, авилгалчид, албан тушаалтнуудын толгой хоргоддог газар болоод удаж байна.  Тэрээр “Намайг өршөөчихсөн учраас гэмт хэрэгт хамаагүй. Намайг Олимпийн хорооны даргаар ажиллахыг хүссэн учраас л би энд байна. МҮОХ-ны дүрэмд ял авч байсан хүн удирдах албан тушаалд байх эрхгүй гэсэн заалт байхгүй” хэмээн томорч, Миний эсрэг гомдол гаргасан  спортын 19 холбооны ихэнх нь манай гишүүн холбоо биш байсан. Тэгэхээр энэ хүчин төгөлдөр  бус” хэмээн дураараа аашилж байна.

эх сурвалж: shudarga.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …