Шинэ амьдралын зураач буюу Ган-Одтой хийсэн онлайн яриа

ganaaod135832018201506232347Удаж байж тохиролцсон ёсоороо уг ярилцлагыг авч та бүхэндээ хүргэж байна. Хувь зохиол нь хэн нэгэн хүнд тохиолдоод байхгүй ховорхон заяатай төрсөн энэ бүсгүйг хүндэтгэж явъя! Бурхантай заалдсан гэмээр тэмцэлдээ мятрашгүй зориг, тэсвэр тэвчээр гарган зүтгэснийхээ хүчинд ялалт байгуулсан гэж би боддог юм. Өнөөдөр энэ бүсгүй эмнэлгийн орноос өндийгөөд л ” үлдсэн ажлаа хөөцөлдөж цэгцлээд л, гар цүнхээ бариад Буянт-Ухаагаас Тайланд руу орой  24 цагт ниснэ дээ” гэж хэлэхийг сонсоод түүний энэ амьдралын зарчим, хатуужил, тэавчээрийг өөрийн эрхгүй бахадмаар байлаа.

-Сайн байна уу Ган-Одоо! Бид фэйсийн найзууд болоод овоо хэдэн сарын нүүр үзчихлээ.Тохирсон ёсоороо ярилцлага өгөх цагтаа чаатны ногоон гэрлээ анивчуулсанд баярлалаа. Та гэхүү эсвэл чи гэж харьцах уу?

-Сайн, сайн уу. Өөрөө л мэд, би их энгийн хүн

-Энэ сарын 19-нд Тайланд явна гэж байсан. Зорьсон газраа оччихсон уу?

-Үгүй ээ, өнөө орой /2015.06.23/ ниснэ.

-За асуултаа эхлэе. Таныг Өмнөд Солонгосын “WoonJin” группийн нүүр царай болж байгаа гэх юм. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм. Би 2014 оны хоёрдугаар сард анх очсон юм. 10 жилийн гэрээтэй ажиллаж байна. Солонгос Улс бол “Самсунг”-аараа алдартайн ижил “WOONJIN” групп нь гоо сайхны аугаа ертөнц. 20 давхар гурван барилгаас бүрдэнэ. Нэгдэхьд нь урьдчилан үзлэг, мэс заслууд бvх чиглэлээрээ байдаг бол хоёрдахьд нь үйлчлүүлэгчид хэвтэж эмчлvvлэх олон улсын эмнэлэгүүд байрладаг. Харин гуравдахьд нь эм хангамж, эм тариа, туслах материал бэлтгэх үйлдвэрлэл, эмийн сангууд байрлана.

Баячууд, дээдсүүд амьдардаг Гангнам дүүрэгт байрлах нүcэр барилга дээрээ “Погуда” гэсэн хаягтай. надтай байгуулсан 10 жилийн гэрээний хувьд нууцлах заалтууд байгаа. Ер нь бол би энэ байгууллагыг сурталчлахын тулд жилд доод тал нь хоёр удаа очиж зураг авалтанд оролцох гэрээтэй. Бас “Woоnjin” групптэй хийсэн гэрээний дагуу өөр газруудтай 10 жилийн хугацаанд хамтран ажиллах боломжгүй гэсэн заалт ч бий.

-Үүнээс гадна хамтарч ажиллах санал нэлээд ирж байгаа гэж сонссон. Мөн “Play Boy”-ийн нүүрийг чимнэ гэх юм. Үнэн үү?

-“Play Boy” сэтгүүлийнхэнтэй ярилцсан яриа хэлцэл байгаа. Одоогоор Тайландад анх хийлгэсэн мэс засал асуудалтай байгаа учраас дахин давтан мэс засалд орох шаардлагатай болсон. 2012 оны тавдугаар сарын 18-ны өдөр орсон мэс засал маань одоогоор бага зэргийн асуудалтай байгаа учраас нvцгэн зураг авалтад оролцох боломжгvй болж хойшлогдоод байна.

-Таны мэс заслын төлбөр, гадаад дотоод явах зардал мэдээж олон оронтой тоогоор яригдах болов уу. Энэ их төлбөр мөнгийг “нууц ноёнтон” ивээн тэтгэж байгаа гэж хардах хүмүүс байна?

-Тийм юм байхгүй. Бор зүрхээрээ л тэмцэж, зүтгээд л болгоод л байна. Би papartsi.mn sensaatsi.mn ask.mn гэсэн сайтуудтай гэрээ хийсэн байгаа. Тус сайтуудад бага насны болон мэс засалд орохын өмнөх амьдралынхаа зургуудаа анх удаагаа өгсөн юм. Мөн маш өндөр ханшаар хагас нүцгэн зургууд авхуулсан. Үүнээс гадна мэс заслуудын зардлаа телевизийн төлбөрт нэвтрүүлэгүүдээс босгосон. Надад карьер хэрэггvй. Би өөрөө л зардал, мөнгөө олж байна. Солонгост хийлгүүлсэн нүүрний таван мэс заслын хувьд тэмцээнд түрүүлсэн шагнал шүү дээ.

-Нийт зардалынхаа тоог хэлж нэг ангайлгаач. Бодож үзээгүй ч юмуу эсвэл нууц бол хариулахаас татгалзаж болно шүү.

-Нийт зардал одоогоор шалихгvй ээ. Хаусны ч үнэ хүрэхгүй шүү. Хийгдсэн найман мэс заслуудаас одоогийн байдлаар Тайланд 2 удаа, Солонгос 3 удаа ниссэн. Ирж буцах зардал, хийгдсэн мэс заслуудаас бусад урсгал зардал 450.0 сая төгрөг болсон.

-Пөөх, их л тоо байна шүү дээ. Манайд бол хаус авч дөнгөхгүй гэж үү. Швейцарт бол авч дөнгөх мөнгө байна. Дундаж хүний цалин нь монгол хүний дунджаас 18 дахин их үнэлгээтэй энэ улсад үнэхээр хаус олдоно шүү. Ингэхэд таныг киноны албаны даргаар “Бизнес” ТВ-д ажиллаж байгаа гэсэн. Энэ салбарт чухам яаж хөл тавчихав?

-Анх 1980-аад онд шоу ертөнцөд хөл тавьжээ. Улмаар телевизүүдэд уригдан ярилцлага өгч аажмаар төлбөрт нэвтрүүлгүүд хийж эхэлсэн. Бүхэл бүтэн 25 жилийн турш шүү. Тухайлбал, “Ийгль” TV-ийн анхны захирлуудын нэг Я.Сэлэнгэ санал тавьснаар ажиллаж байсан бол “Өвөрхангай” ТВ, Монголын Үндэсний Телевизэд кино албаны дарга болж байсан. Одоогоор “Бизнес” TV-д кино албаны даргаар ажиллаж байна. Бас хэд хэдэн телевизид гэрээгээр ажилладаг. Төлбөрт нэвтрүүлгүүдийн ард ажиллаж байна. Мөн хэд хэдэн амралт сувилалд рекламны менежерээр ажиллахаас гадна салонуудтай гэрээгээр ажилладаг. “Модерн” салон, “Эко” салоны нүүр царай болж, тус салонууд болон “Гоо хатан” салонд рекламны менежер хийж байна. Бас “Аура” ресторан, “Ингрид” ресторануудад рекламны менежерээр тус тус ажиллаж байна.

-ЗОРИЛГО ГЭДЭГ ХҮНЭЭС ЗААВАЛ ЗОЛИОС ШААРДАЖ БАЙЖ ӨӨРТ НЬ ГАР ХҮРЭХИЙГ ЗӨВШӨӨРДӨГ-

10614270_756936397700551_7409879165048328742_n-Энэ олон ажлыг яаж амжуулаад байна аа?

-Утсаараа бvх ажлуудаа амжуулдаг.

-Нэг хүнд ахадсан ачаалал байна шүү. Олон сүнстэй хүн мэт сэтгэгдэл төрлөө. Эргээд мэс заслын талаар асуухад, мэс засал бол өргөс авахтай адилтгах зүйл биш болов уу. Тэр үеийн өвдөлт, тэсч гарч байсан үеүдийг дурсвал?

-Нүүр, хүзүү таталт, нүдний дээд доод арьс авах, нүд 2 тийш сэтлэх, хамар бvтэн, эрүүг уртасгах гэх мэт мэс заслууд хийлгэсэн.  Мөн Монгол Улсдаа “Bashuu & Implant” Klinik “Hollywood smile” эмнэлэгт үүдэн, дээд шүднүүд, араанууд хийлгэсэн. Харин Монгол-Финляндын хамтарсан “DEGFIM” шүдний эмнэлэгт доод үүдэн шүднүүдийг суулгах ажилбарыг тус тус ивээн тэтгүүлсэн. Зорилго гэдэг хүнээс заавал золиос шаардаж байж өөрт нь гар хүрэхийг зөвшөөрдөг тийм хатуу зүйл. Тиймээс тэсч, тэвчсэн л дээ.

-Тийм шүү, санал нэг байна.

– Мэс заслуудаас хамгийн хэцүү нь мэдээж анхны мэс засал. Урт хугацаа шаардсан мэс засал нь 2013 оны есдүгээр сарын 11-ээс 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан “Нollywood smile” мэс засал. Мэдээж гараа зүcэхэд ямар щаналгаатай байдаг билээ. Энэ бvхнийг би 57-61 насны хооронд хийлгүүлж байна гээд төсөөлөхөд хангалттай. Нүүрэндээ хийлгүүлсэн таван мэс заслыг Солонгост нэг дор хийлгүүлэх гэж гарын үсэг зураад орж байж билээ. /инээв/ Дахин дахин хийлгүүлэх хэцүү учир зовлонгийн түргэн нь дээр гэж бодоод л тэр шүү дээ.

-Амь насаа алдсан ч гомдолгүй гэж гарын үсэг зурсан байх нь. Энд ч хагалгааны өмнө өөрөө зөвшөөрлөө гээд гарын үсэг бас зуруулдаг шүү. Тэсвэр, тэвчээр, зориг гурваар буцалж байж зорилгодоо хүрсэнд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе!

-Тиймээ. Баярлалаа. Зориг хийморь дагуулдаг. Хүсэл мөрөөдөл бол зөвхөн мөнгө биш байлаа. Хамгийн чухал нь Ганболдоос ГАН-ОД болж чадсанд л оршиж байгаа юм. Одоо би Монгол улсдаа анхных, өнөөгийн байдлаар хэн ч ийм хагалбар, мэс засал хийлгүүлээгvй байна. Зүгээр л нүүрэндээ мэс засал хийлгүүлэхээс хэтрэхгүй трансжендерүүд л байна.

-Хэр баргийн хүн тань шиг тууштай сонголт хийж чадахгүй нь ойлгомжтой. Олон нийтийн янз бүрийн дайралтыг үл тоон зөвхөн урагшаа л явсаар байна. Гэвч таны эцсийн зогсоол юу байх нь хүмүүст бас сонин байдаг байх?

-Надад бас энэ олон мэс заслуудын үр дүнг гаргахын тулд зорилго байгаа. Дэлхийн олон улсын “Бикини модель мисс”-т 60-65 насны ангилалд түрүүлэх бодол бий. Одоо Тайланд явж ирээд Сингапурт бэлтгэлдээ гарна. Жил бvр 60-65, 65-70, 70-75 гэсэн ангилалуудын “Бикини модель мисс” тэмцээнд оролцож монгол хүний тэсвэр тэвчээр, энэ насныхаа гоо сайхныг сурталчлах болно. Би 120 наслах болно. Энэ ч гэсэн багадаж байгаа шүү. /инээв/ Учир нь би одоогоор эв эрүүл ямарч өвчин хууч байхгүй.

-Хүний ямар ч их боломж, мөрөөдөл, зорилго, авъяас, идэвхийг үгүй хийж чадах зүйл бий. Тэр бол таны эрүүл мэнд гэж үг бий. Хамгийн гол та биеэ бодож байх хэрэгтэй?

-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Би “АМИН- ЭРДЭНЭ” эмнэлэгт далд ухамсарын энергийн бясалгалд явдаг. Эмэг эх минь буриадын удган байсан. Далд мэдрэмжтэй. Жир биш өгөгдөлтэй хүн л дээ. Ийм учраас аз, өгөгдөл бас ч зүгээр ирээгүй гэдгийг мэддэг. Тиймээс хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шимд ирдэг шүү гэдгийг хэлмээр байна. Ажлыг хүн голох биш ажил хүнийг голдог болсон цаг. Ямагт эрэлт хэрэгцээтэй итгэл хүлээсэн найдвартай ажилласанаар амжилтанд хүрнэ гэж боддог.

-Хүн бүрт янз бүрийн сонголт тулгардаг ч таны амьдралын сонголт бусдаас тэс өөр. Хийсэн бүх сонголтдоо үргэлж итгэлтэй байдаг уу?

-Хийсэн сонголт бүрдээ итгэлтэй байдаг. Эргэсэн хувь зохиолыг буцаах боломжгүй. Хүн амьдралынхаа хугацаанд нэг хүйсэн дээрээ насыг элээдэг. Харин би хоёрдахь амьдралаа өдий насандаа эхлэх гэж байна. Нэг туулах амьдралдаа хоёр хувь зохиолоор амьдрах хувьтай байжээ л гэж бодож байна.

-Яг эргэн харахад та үнэхээр утга учиртай амьдарч чадаж байна уу?

-Би улсдаа 30 жил хөдөлмөрлөж тэтгэвэртээ гарсан хүн. 2012 онд эмэгтэй гэсэн тодотголтой паспортын дагуу тэтгэвэрээ тогтоолгосон. Тэтгэвэртээ гарчихаад мэс заслуудаа хийлгүүлж эхэлсэн шүү дээ. /инээв/ Эмэгтэй хүн хорвоод физиологийн талаасаа эсвэл хүүхэд төрvvлэх  болон нийгэмд үйлчлэх гэж ирдэг гэсэн. Би өөрийгөө учир утгатай амьдарч чадаж байгаа гэж бодож байна. Гэхдээ миний амьдралыг би биш ард түмэн шүүх биз дээ.

-ХАЙРТАЙ ХҮНДЭЭ АНХНЫ ШӨНӨӨ БЭЛЭГЛЭНЭ. ЮУ ГЭЖ ҮНЭЛДЭГ ЮМ-

10636142_807938929266964_4226314998208228048_n-“Эмэгтэй хүн яг мөн юмуудаа” гээд нэг эрх мэдэлтэн доогуур чинь “шагайх” шахуу юм болсон гэх нэг ярилцлага чинь санаанд орчихлоо?

-Тийм юм болсон. Гэхдээ энд хэн нэгэн хүний нэр төрд халдмааргvй байгааг ойлгоорой.

-За одоо “эвгүй” асуултнууд тавина шүү. Таны “онгоноо үнэлнэ” гэх утгатай нэг ярилцлагыг сонсож байсан. Чимээгүй л хийчихвэл яасан юм. Заавал тэгэх шаардлага байгаа юмуу?

– /инээв/ Чаатаар сонин, сонин санал хүcэлтүүд ирдэг. Няцаалт өгөх үүднээс нялуунаас шулуун нь дээр гэж бодоод “шууд л үгүй” гээд харьцдаггүй. Элдэв гуйлт халдлаганд өртөхгүйн үүднээс үнэ цэнэтэй байх естой гэж бодож байна. Юм амархан тусмаа амтгүй шүү дээ. Одоогийн охидууд пиво уугаад л хөлөө өргөчихөж байна. Үнэ цэнэгvй юм гэж юу байна. Чи боддоо, өчнөөн мэс заслууд хийлгэчихээд хэн нэгэн лааз өшиглөсөн юмны доор хэвтлээ юу. Тийм биз дээ.

-Та чинь охидуудыг “юмаа” үнэлээрэй гээд уриалаад байна уу даа. Үнэлээд өвөрт чинь орсон хүн хожим нь өөрийг тань хайрлаад явж чадах уу гэдгийг бас бодолцмоор биш үү?

-Хайрлах хайрлуулах гэдэг ондоо ухагдахуун. Зүрх эзэнгүй байдаг гэж үү? Би Сингапурт ирэн очин амьдрах байх. Мэдээж би хайртай хүндээ анхны шөнөө бэлэглэнэ. Юу гэж үнэлдэг юм.

-Уучлаарай, бүүр нэг эвгүй юм асуумаар санагдаад байна. Хүйс солиуллаа л гэх юм. Ямар машины эд анги сольж байгаатай ижил зүйл биш дээ. Суулгасан сав нь бурхан болсон бүсгүйнх байхдаа, хариулахгүй байсан ч болно шүү.

-65 сая хvнтэй улсад донор шугамаар хийлгэсэн. Энэ талаар яримааргvй байна. Ойлгомжтой биз дээ.

-60 гараад хүүхэд төрүүлсэн тохиолдол европт бий. Бүр ихэр төрүүлсэн гэж байгаа. Харин өөрөө тэгж төрүүллээ гэж бодвол хөхөнд чинь сүү орох болов уу?

-Одоо цагт хуруу шилний тээгч эхийн тусламжтайгаар залуу бүсгүйчүүдэд мөнгө төлж тээлгүүлж бойжуулах гээд зөндөө сонголтууд байна. Даавар булчирхай нь эм хромсомоо дагаад сүү ордог л байлгүй дээ. Гэхдээ энэ бол том асуудал биш. Хөхөөрөө хөхүүлэлгүй өсгөж бойжуулж болоод байгаа биз дээ наад европт чинь.

-Тийм л дээ. Саяхан манай энд хүйсээ солиулаагүй ч өөр шиг тань  нэг иргэн нийтийн усны газар бүсгүйчүүдтэй хамт усанд орно гээд асуудал дагуулсан юм. Гэтэл хэд хоногийн дараа шүүх хурал болж “эмэгтэйчүүдтэй хамт орж болно” гэх дүгнэлт гарсан байна лээ. Тэр эрхтнээ солиулаагүй байсан юм. Үүнтэй адил зайлшгүй эдлэх эрхүүдийг чинь хамгаалсан хууль батлагдвал баяртай л байх биз дээ?

-Манайд бол худлаа, хууль гартлаа өдий. /инээв/ Ядаргаа л гэх биз дээ. Гэхдээ би эмэгтэй гэсэн иргэний паспорттай. Монголд надаас хойш паспортондоо эмэгтэй болж хувиргасан царайтай зураг наалгахыг зөвшөөрсөн байдаг. Харин худлаа даашинз өмсч биеэ үнэлж улсад ажил хийдэггүй буруу аргын банди нарт дургүй.

-Ямарч байсан шинэ хууль гарах үндсийг нь соёолуулчихсан л юм байна. Миний хувьд та нарыг хүн гэдэг талаас нь хүндэтгэж, ойлгож явдаг болохоос дотроо хэдэн урсгал, хэлбэр, донжтой, хэн хэнтэйгээ яадгийг нь сонирхдоггүй бас мэддэггүй л дээ. Хоёулаа овоо ч удаан ярилцчихлаа. Өнөө үед мэдээллийн хэрэгсэл дундаас хамгийн олон уншигч хэрэглэгчтэй нь Нүүр ном-Фэйсбүүк болчихоод байна. Залуучууд, фэйсийн андууд, дагагч нартаа хандаж сэтгэлийн үг үлдээх санал тавъя.

-Зорилгогvй урсгалаараа амьдрал бол утгагvй амьд үхдэл гэсэн үг. Өдөр хоногийг зугаа цэнгэлд зарцуулж үр дүнгүй өнгөрөөх асуудал газар авч бэлэнчлэх сэтгэлгээ, амар хялбар аргаар мөнгө олох, гутранга сэтгэхүй давамгайлжээ. Энэ нь ихэнхдээ одоогийн өсвөр үeийг уусгаж байгаа нь эмгэнэл болж байна. Зарим ухамсаргүй нь хоорондоо мансуурчихаад янз бүрийн өвчнөө хэдхэн халтар зоосноос харилцан бэлэглэх нь эмгэнэл шүү. Мөн элэгний В, С вирусийн өвчлөлт ихсэн, өнгөний болон ДОХ-ын халдвар нэмэгдэж, мансууран донтох явдал хяналтаа алдаж байна. Үүнд л санаа зовох юм. Үүнийг залуучууд минь санаж нэгийг бодож хоёрыг тунгаавал сайнсан.

-Ярилцлага өндөрлөж байна. Өөрийн зүгээс болон чамайг дэмжиж урам хайрладаг миний найзуудын өмнөөс юуны түрүүнд оросуудын хэллэгээр сибирийн эрүүл чийрэг бие, кавказчуудын урт насыг чин сэтгэлээсээ ерөөе! Өөрийн өвөрмөц зан чанар, үйлдлээрээ Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуулгасан бас нэгэн амжилтыг дахин дахин давтаж байхыг хүсэе! Явж буй зорилгонд тань бас амжилт хүсэе!

Баярлалаа. Чамд ч бас энерги бэлэглэе. Аз жаргал бэлэглэе.

-Баярлалаа, эрчүүд бид амаараа шороо үмхэж байсан ч мөлхөнө. Харин бүсгүйчүүд та нар л аз жаргалтай байг !

  10553455_802783136449210_5032166121342296851_n                                                                                                             Н.Ган-Од 1988 он

Н.Ган-Од өнөөдөр /2015.06.23/ Тайланд улс руу ахин эмчилгээ хийлгэхээр нисэх юм. Үүний дараа зорьж, төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхээр Сингапур, БНСУ-ыг зорих аж.

 Ж. Зоригт

2015 он 6 сарын 22-ны өдөр. “Онлайн”

1782165_841592329234957_4081307901122726877_nН.Ган-Одын гэрээ байгуулсан БНСУ-ын Гангнам дүүрэг дэхь “WoonJin” групп

Н.Ган-Одын зургуудаас…

10580045_773563352704522_1065773568108014430_n 10407777_807781795949344_2328365374200982028_n 1004560_804495589611298_7859503093787840131_nН.Ган-Од “Бизнес” телевиз Мэдээний албаны дарга

 11218966_884217664972423_3179321715874461740_n

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …