Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл гомдол 10 хувиар өсчээ

Одоогоос зургаан сарын өмнө Ч.Сайханбилэгийн “шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаж байв. Ингэхдээ

1435196248558b5b58563eb

парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй хамтарсан нь ихээхэн анхаарал татаж байсан юм.

Тухайн үед сонгуулийн циклээ дуусгах биз гэж байсан ч, харин өнөөдөр бол АН, МАН цаашид хамтарсан хэвээр байх уу, үгүй юу гэдгээ эргэн ярилцахаар болоод байна. Энэ санаачилгыг Ардчилсан намын гишүүд гаргаж, Гүйцэтгэх зөвлөлөөрөө ч хуралдсан байгаа юм.

Гүйцэтгэх зөвлөлөөр нь “Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг АН-ын бүлэгт даалгасугай” хэмээн тогтоол гарсан. Тэгэхээр МАН-тай хамтраад өнгөрсөн зургаан сарын хугацаанд үр дүн байв уу гэдгийг тэд ярилцах нь. Хэрэв үр дүн байгаагүй, эдийн засаг дээрдээгүй бол гэрээгээ биелүүлээгүй гэдгээр цаашид хамтрахаа болих байх. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаахан сарын настай байсан нь нотлогдох бололтой.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Эдийн засгийг сайжруулах үүднээс Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь эдийн засгийг сайжруулах дорвитой арга хэмжээ өнөөдрийг хүртэл авахгүй байна. МАН-аас орон даяар “Бид хамтдаа” аяныг өрнүүлж байгаа. Энэ аянд хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцоод Засгийн газраа болохгүй, бүтэхгүй талаас нь яриад явж байна. Архангай аймагт очсон ажлын хэсэгт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар явсан байгаа юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын бүтцийн байгууллагууд тойрогтоо очиж ажил ярихыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө орон нутагт очиж хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаж яваа нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол баримттай зүйл” гэсэн нь АН-ын гишүүдийг хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандах үндсийг бий болгочихсон.

Мөн тэдний гаргаж тавьж байгаа дараагийн асуудал нь АН, МАН-ын хамтарсан гэрээ биелэлтээ олоогүй гэнэ. Хамтарч ажил хийнэ гэж байсан нь өнөөдөр үр дүнгүй байна гэж харж байгаа учраас ярилцахаар болсон нь энэ аж.

АН-аас зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хамтрах гэрээн дээр ажиллаж байв. Тухайн үед “Хамтрахын тулд хамтрах биш, хамтраад хийж чадах ажлаа тодорхой болгох нь гол байсан. Засаглалаа боловсронгуй болгох, эдийн засгийн хүндрэлийг давах туулах гол хоёр зарчимд тогтож ярилцаж байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлээс гарах урт хугацааны хөгжлийн суурь үндэсийг тавихын тулд  үлдэж буй 1.6 жилд эдийн засгийн хүндрэлийг даван хөтөлбөр батлах ёстой гэдэг дээр талууд ойлголцолд  хүрсэн. Эдийн засгийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог хумихтай холбогдуулан хуулийн төслүүдийг баталж гаргах шаардлагатай. Өрийн удирлагын тухай хууль нь өрийн эрсдлийн менежментийн  хууль. Энэ хуулиар өрийн эрсдлийг хамгаалдаг. Өрийн босгыг тогтоохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай  хуульдаа тусгана. Засгийн газрын өрийг  нэмэгдүүлэхгүй. Харин хувийн хэвшлийг санхүүгийн боломжоор дэмжиж ажиллана” гэсэн юм. Энэ асуудлаар ч талууд ойлголцолд хүрч чадсан учир гэрээгээ байгуулсан гэж байв. Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг байх болно гэж хэлж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үг бодит байдал дээр үр дүн нь харагдахгүй байна. Оюутолгой, Дубай, Энэтхэгээс хөрөнгө оруулалтын урсгал орж ирэхээр болсон ч, маргаан ихтэй байсаар байгаа юм. Олон асуудал шийдлээ олоогүй байгаа энэ Засгийн газар зургаахан сарын “нас”-тай байв уу.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …