Өнөөдөр болох зарим үйл явдал

download (4)09:00 цагт НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайлангийн нээлт  “Чингис хаан” зочид буудлын 5-р давхрын “Тэмүүжин” танхимд болно. Утас: 99112652


09:00 цагт “Централ Таур”-ын хурлын танхимд Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2011 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, ЮНЕСКО/Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ГХЯ, БСШУЯ, ХЗЯ хамтран, Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэнгийн (ЮНИДРУА) Хулгайлсан болон Хууль бусаар Экспортолсон соёлын эд зүйлсийн тухай 1995 оны ЮНИДРУА-гийн Конвенцид Монгол улс нэгдэх боломжийг судлах дугуй ширээний уулзалт болно. Утас 89010515


09:00 цагт Засгийн газрын XI байрны хурлын танхимд “Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно. тус арга хэмжээнд Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тахарын Ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 262902


09:00 цагт Дэлхийн мансууралтай тэмцэх өдрийн хүрээнд зохион байгуулагдах Онол практикийн бага хурал Хангарди ордонд эхэлнэ.


10:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр Эмнести Интернэшнл байгууллагаас “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ” арга хэмжээ болно. Утас: 324705, 99061724, 99788094


10:00 цагт Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран “Алтанбулаг-2015” Эдийн засгийн чуулга уулзалтыг  МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна. Утас: 70109090


10:00 цагт Шастины нэрэмжит III эмнэлэгт нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч техникчдэд зориулсан “Цацрагийн хамгаалал аюулгүй байдал” сэдвээр үзүүлэх сургалт болно. Утас 91887887, 99055377


10:00 цагт “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аяны хүрээнд “MCS Aзиа Пасифик Брюэри” ХХК-ийн хурлын танхимд химийн хорт болон аюулгүй бодисыг импортлох, худалдах, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх сургалт зохион байгуулна.  Утас91887887,99866420


10:00 цагт “Монголын Боловсрол-2015” үзэсгэлэн “BLUE SKY” цамхагт нээлтээ хийнэ. Утас: 99003707, 90080848, 70111143


10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хуульчдын өдөр” арга хэмжээ болно. Тус үйл ажиллагааны үндсэн илтгэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, өмгөөллийн тухай хуулийн талаар байна. Утас: 99002019


10:00 цагт Спортын төв ордонд Монголын “Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Өвөр Монголын Олон Улсын Монгол Анагаах Ухааны эмнэлэгийн эмч нар манай улсын иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт “Үндсэн Хууль – Үндэсний Зөвшилцөл” цуглаан Драмын театр дээр эхлэнэ. Энэ үеэр тайван жагсаал хийж Чингисийн Талбай дээр арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Мөн жагсаалд оролцогчидын төлөөлөл Засгийн Газарт мэдэгдэл хүргэнэ.  Утас: 99063282


12:00 цагт Нийслэлийн нийтийн тээвэрт шинээр нэвтэрч байгаа “Угсраа автобус”-ыг хүлээж авах үйл ажиллагаа “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын 2-р бааз буюу хуучнаар “Цахилгаан тээвэр” ХХК-ийн баазад болно. Утас: 327524


12:30 цагт “Номтой нөхөрлөе” клубээс жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг нартай хамтран хүчирхийлэл, зүй бус зүйлд уруу татсан кино бүтээлийг хүүхэд, багачуудад үзүүлэхгүй байхыг уриалж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


15:00 цагт Төрийн ордны Их танхимд Монголын бүх ЕБСийн захирлуудын чуулга уулзалт болно. Чуулганд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Энэ үеэр боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж буй Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем, түүний явц, үр дүнгийн талаар илтгэл тавигдана.  Утас: 91913865


15:00 цагт Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, тулгамдсан асуудал сэдвээр НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын Анагаах ухааны доктор Э.Энхмаа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд лекц уншина. Утас 11458645

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …