Цагдаагийн сайд Жо-Энн Миллерийг шалгуулах хүсэлт гаргав

32_ea806d86f140f03adc806102932e3a4379b11f53Куйнслэнд муж улсын парламентын сөрөг хүчний зүгээс тус муж улсын Цагдаагийн албаны сайдын талаар Гэмт хэрэг, авлигатай тэмцэх комисст мэдээлэл хүргүүлэв. Мэдээлэлд, Парламентын гишүүн Рик Уильямсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүнтэй Цагдаагийн албаны сайд Жо-Энн Миллер утсаар ярьсан талаар дурджээ.

Рик Уильямсийн удирдлагад ажиллаж байсан Брюс Мклийн нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа талаар мэдээлсний дараа хатагтай Миллер Брюс МкЛийн рүү утсаар ярьжээ. Хэдийгээр хатагтай Миллер тухайн асуудал цагдаад очихоос нэлээд хэдэн цагийн өмнө ноён Мклийн рүү утасдсан ч сөрөг хүчний зүгээс түүнийг цагдаагийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж буруутгаж байна.

Энэ асуудал “Цагдаагийн албаны сайдаас “шүгэл үлээгч”-тэй ингэж шууд харилцана гэдэг санаанд багтамгүй зүйл юм. Ийм үйлдэл хийснээрээ тэрээр Куйнслэнд муж улсын эрүүгийн хуульд заагдсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэсэн шуугианыг үүсгэж байна. “Ноён МкЛийнтэй холбогдож утсаар ярих ёсгүй байсан бөгөөд ингэж ярьсан нь найзын хувиар залгасан хэрэг юм, цагдаагийн байгууллагын албан үүргээ гүйцэтгэх үйл ажиллагаанд би хэзээ ч хутгалдан орж байгаагүй, цаашид ч хутгалдахгүй” гэж хатагтай Миллер тайлбарласан байна. Хатагтай Миллер нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө алдаа гаргасан гэж муж улсын Ерөнхий сайд Аннастасия Палашук хэлжээ. Хатагтай Миллерт холбогдох асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байх явцад тэрээр парламентын үйл ажиллагаанд оролцохгүй ажээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …