2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 18772 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 880 хүн лабораторийн шинжилгээгээр, 5276 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Осол, гэмтэл:
6 дугаар сарын 16-23-нд ГССҮТ-д 1845 хүн хандсаны 66.4%-ийг эрэгтэйчүүд, 29.1%-ийг 0-15 насны хүүхэд, 9.8% хэвтэн эмчлэгдэж, 13% нь согтуугаар өртжээ.
Эх сурвалж: ГССҮТ
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ-д нийт 180 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 16%.
-Нийт өвчтөний ойрын хавьтлын 11210 хүнээс одоогоор 2805 ойрын хавьтлыг хянаж, 2091 гэрийн; 714 эмнэлгийн хяналтад байна.
Саудын Араб улсад 2 батлагдсан тохиолдол, 1 нас баралтыг мэдээлсэн байна.
Дэлхий дахинд 1354 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 480 хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Эбола вирүст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 21-ний байдлаар 27479 тохиолдол, 11222 (41%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 20 хүн шинээр мэдээлэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ