Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:30 цагт “Зээлийн батлан даалт” сан нь Азийн хөгжлийн банктай хамтран “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн семинарыг зохион байгуулна. Арга хэмжээ Чингис зочид буудалд болно. Утас: 99084424


10:00 цагт Академич, доктор, профессор М.Шагдарсүрэнгийн монгол хэл рүү орчуулсан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын «Цаг үе ба бодрол» номын нээлт (танилцуулга) “Shangri-La Hotel”-ийн, «Paris» хурлын танхимд болно. Утас:11345408, 88000675


11:00 цагт Авлигатай тэмцэх газраас өөрийн байранд энэ оны эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт БНГУ-ын “ХЕОС Энержи” ХХК-иас Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж болон олон нийтийн хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ХААИС-тай хамтран ажиллах болсон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт Монголын Залуучуудын Холбооноос зарласан “Хүүхдийн сар”-ын хүрээнд  нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-тай хамтран тус дүүргийн 19-р хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барихаар болсон талаар МЗХ-ны байранд мэдээлэл хийнэ. Утас: 86094455, 88020633


12:00 цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын хурлын танхимд Сансарын тунел, Баянцээлийн баар рестораны үйл ажиллагааг зогсоох талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99008498. 99810808. 99056016


12:00 цагт Монголын Консерватив намын байранд нийслэлийн Консерватив нам байгуулагдаж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаяг: Чингэлтэй дүүрэг: 6-р хороо: 31-р байр.  Утас 99658086, 99999806, 94042016


12:00 цагт 2015 оны долоодугаар сарын 21-нээс 2015 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно. Утас: 86094455


12:00 цагт МУЗН байгуулагдсан ойн өдөрт зориулсан өдөрлөг МУЗН-ийн төв байранд энэхүү арга хэмжээ болно. Утас 99022376


12:30 цагт Хохирогчдын холбоо, 2008 оны долоодугаар сарын 1-ний хэлмэгдэгсдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудаас  “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13:00 цагт “Khaan Quest-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн байрлалд зохион байгуулагдсан барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааны хаалт болно. Утас: 99160187


15:00 цагт Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт тус байгууллагын удирдлагуудтай хийх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалт болно. Утас: 5845091 99929321

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …