“Их хаанаа хүндэтгэн залах ёслол” гэдэг нэрэн дор жинхэнэ солиорол гэдэг нь болсон бололтой. Мөрөөдлийн багт элсэх сонирхолтой хүмүүс ч ар араасаа хурдалсаар. Хэн нэгний үг үйлдэл, зүс царай, элийрэлийг өөрийн халхавч болгон ашиглаж ард нь тухтай гэгч нь сууж байх бодолтой хүмүүс мод болж байх шиг. Энэхүү модийг дагаж, цэцэглүүлээд яваад байдаг хүмүүсийг ойлгохгүй юм даа. Энэ бол мөнгө нь илүүдсэн эрхмүүдийн бас нэгэн тэнэглэлийн талаар. Эзэн Чингис хаанаа залах ёслолын арга хэмжээ гэгч нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэ үйл ажиллагаагаа ETV телевизээр шууд дамжуулсан. Үндэсний их баяр наадмын нээлтээс сүртэй болох шахав. Тэрхүү арга хэмжээнд хаан хатдын сүртэй хувцастай урлагийн цэнгүүн болж 99 уртын дуучдаар нүүрээ халхалж Хаан тодруулагч хэмээн өөрийгөө өргөмжилсөөр И.Мөнхсаруул гарч ирсэн. Өнөөх И.Мөнхсаруул чинь учир нь мэдэгдэхгүй мухар сүсэг ярьж хавь өөрийн хүмүүсийг мунхруулах битгий хэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон мянга үзэгчдийн өмнө амьдаараа гарч ирлээ гэдэгчлэн Хаан тодруулагч маань амьдаараа гарч ирэн бүтэн хоёр цагийн турш тэнэглэжээ. Нэг ч удаа цаас ширтэлгүй ганц ч гацалгүй ярьсан. Үүнийг үзсэн хүмүүс нэг ч удаа цаас ширтэлгүй ганц ч гацалгүй ярина гэдэг ховор авьяас бас хоёр цаг элийрэх нь бас ховор тэнэглээ шүү хэмээн амны зугаа хийв. Харин Хаан тодруулагч хэмээн өөрийгөө өргөмжилсөн И.Мөнхсаруулыг хэн бэлдэж, хэн сойж тэнэглүүдтэй уралдуулаад байгааг олон нийт сонирхож байгаа нь нууц биш ээ. Хамгийн түрүүнд эрх мэдрэлтүүдийн нэр зүс л явна биз ээ. Элийрэх элийрэхдээ мухар сүсэгтэн өөрийгөө Их эзэн Чингис хааны эрдмийн багш, бичгийн шадар түшмэл нь байсан гэж өргөмжлөөд байгаа И.Мөнхсаруулийг энэ элийрэл төв цэнгэлдэхэд дутаагүй байх. Ямартай ч түүнийг ингэж түүнийг дэмжсэн эрхэм хэн ч бай та мөнгөө үрж ядаад байгаа бол арай өөр хүний амьдралд хэрэгтэй юманд үр гэж зөвлөмөөр байна. Олон нийт УИХ-ын гишүүн л гэнэ хэн нь ч бай та зөв бай…
Эх сурвалж: chingis.mn