Транскапитал ББСБ тагнуулын байгууллага болсон уу?

5594c6dcd25822.17118290Монголд 15 банк 400 орчим банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байна. Гурав сая хүн амтай монгол оронд арай л их Банк бус санхүүгийн байгууллага байгаа юм шиг ээ. 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Транскапитал гэж мөнгө хүүлэлтийн байгууллага ББСБ-ууд дотроо дээгүүрт ордог гэдэг зарим нэг жижиг банкнуудаас илүү олон салбартай гэж хэлж болохоор Транскапитал нь Дархан, Эрдэнэт, Налайх хотод салбартайгаас гадна Улаанбаатар хотын бүх дүүрэгт салбартай өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Иргэдийн эд хөрөнгийг доогуур үнээр авч зээлээ төлж чадахгүй бол өндөр үнээр дамлан зарж ашиг олдог нь нууц биш.

Транскапитал ББСБ-ийн үндсэн хөрөнгө оруулагч нь “Туушин” компанийн захирал Н.Зоригт бөгөөд түүний хүү З.Алтанзул Транскапитал ББСБ-ийг нь удирддаг аж.

Транскапитал ББСБ нь иргэдээс татсан мөнгөөрөө зөвхөн үндсэн хөрөнгө оруулагч нараа хөрөнгөжүүлдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийдэггүй. Цэвэр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн зүгээс Транскапитал ББСБ-д ам муутай байдаг гэнэ.

Транскапитал нь зээлдэгч нарт 7 тэрбум орчим төгрөгийн зээл гаргасан хөрвөх чадвартай хөрөнгө чинээний хувьд сайтар бэхжсэн ч сүүлийн үед явуулж байгаа компанийн засаглалын бодлого нь харилцагч иргэддээ харш гэж зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө гэсэн олон нийтийн яриа байдаг. Яахав бизнес бол ашиг олохын төлөө байдаг учраас яагаад Транскапитал өөрийнхөө дүрмээр тоглож болохгүй гэж гэхдээ ашиг олж байгаа бол нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийвэл зүгээр дээ.

Улаанбаатар хот дахь Транскапиталын захын нэг салбараар ороод гарахад таны дүрсийг видео бичлэгт буулгаад зогсохгүй таны дуу хоолойг бичнэ. Иргэд харилцагчаа гадны хүмүүсийг аюулгүйн үүднээс бичиж болох ч өөрсдийн ажилтануудаа тагнаж чагнадаг төхөөрөмж суурилуулаад эхэлсэн гэнэ. Мөнгө эрх мэдэлтэй газар л бие биеэ тагнаж чагнадаг биз дээ. Тэгэхээр Транскапиталаар орж гарахдаа үг үйлдэл хоёроо хянаж байхгүй бол болохгүй бололтой. Харин хамаг яриаг нь дарга нар нь чагнаад үйлдлийг нь хараад сууж байгааг Транскапиталын ажилтанууд мэддэг болов уу…

Эх сурвалж: chingis.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …