“Цэвэр орчинд сайхан наадья” аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд зарлаж буй уралдааны удирдамж
Нэг. Зорилго:
Хог хаягдлын тулгамдсан асуудлыг сэтгүүл зүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндсөнөөр уг асуудлын шийдэлд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, энэ чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж буй сэтгүүлчдийг хөхиүлэн урамшуулах зорилгоор “Цэвэр орчинд сайхан наадья” сэтгүүлзүйн бүтээлийн уралдааныг БОНХАЖЯ-наас нэг сарын хугацаатай зарлаж байна.
Хоёр. Оролцогчдын хамрах хүрээ:
Улаанбаатар хот болон орон нутгийн сонин, вэб сайт, радио, телевизийн сэтгүүлчид оролцоно.
Гурав. Уралдаанд оролцох хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээлд тавих шаардлага:
1. Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна.
2. Бүтээл нь хог хаягдлын төлөв байдал, хог хаягдлын менежмэнтэд тулгарч буй бэрхшээл,хог хаягдлыг бүтээгдэхүүн болгож буй туршлага, хоггүй хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Хог хаягдлын талаарх хууль, журмыг амьдралд хэрэгжүүлэх, ард иргэдийг хог хаягдал аль болох гаргахгүй байх, тарьсан хогоо цэвэрлэх дадал хэвшлийг бий болгоход уриалсан шинжтэй, эдгээр сэдвийг хөндсөн байна
3. Бүтээл нь нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байдлаар бэлтгэсэн, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурьдсан, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж санал болгосон байвал зохино.
4. Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь нэг сарын хугацаанд 5-аас доошгүй сурвалжлага, нийтлэл бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байна.
5. Оролцогчид бүтээлийн хамт овог нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.
6. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 2015 оны зургадугаар сарын 25-наас мөн оны долдугаар сарын 25 хүртэлх сэтгүүлзүйн бүтээлийг 2015 оны долдугаар сарын 25-ныг дуусталх хугацаанд БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны хаягаар хүлээн авна.
Хэвлэмэл, сайтын бүтээл нь:
1. Сэтгүүлчид асуудал хөндсөн, задлан шинжилсэн, газар дээрээс нь сурвалжилсан төрлийн бүтээлээ ирүүлнэ.
2. Бүтээл нь өдөр тутмын сонины 1/4-1 нүүр талбайн хэмжээтэй байх бөгөөд нийтэлсэн эх хувийг файлын хамт ирүүлнэ.
ТВ, Радиогийн бүтээл нь:
1. Радио, телевизийн бүтээл 3-5 минутын хугацаанд үргэлжилсэн сурвалжлага байна.
2. Файл хэлбэрээр 2 хувь ирүүлэх.
Дөрөв: Шүүгчдийн бүрэлдэхүүн, шалгаруулах үйл явц
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг салбарын болон сэтгүүл зүйн мэргэжлийн багш нараас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж дүгнэнэ. Шилдэг бүтээлийн шагналыг наймдугаар сарын 20-ны өдөр гардуулна.
Тав: Шагнал, урамшууллын тухай
ТВ болон радиогийн сэтгүүлч:
Тэргүүн байр: 1.8 сая төгрөг
Дэд байр: 1.2 сая төгрөг
Гутгаар байр: 800 мянган төгрөг
Хэвлэмэл бүтээл/сонин, вэб сайт/
Тэргүүн байр:1.8 сая төгрөг
Дэд байр: 1.2 сая төгрөг
Гутгаар байр: 800 мянган төгрөг
Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээл
Тэргүүн байр: 1.8 сая төгрөг
Дэд байр: 1.2 сая төгрөг
Гутгаар байр: 800 мянган төгрөг
Бүтээл хүлээн авах хугацаа: 2015 оны долдугаар сарын 30-ны өдрийг дуустал
Лавлах утас 51-260718