Нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж өнгө үзэмжийг нь сэргээлээ

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с дүүргийнхээ 50-н жилийн ойг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, хог хаягдалгүй угтах зорилт тавин идэвхийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 7-р сарын 4-нд Энэбишийн өргөн чөлөөний зам дагуух өнгө үзэмжээ алдсан хайс хашлагууд, ТБД андуудын урд Цогтсайхан  агсаны хөшөө, тус газар орчмын хайс, сандал зэргийг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг нь сэргээлээ.

Мөн Амарсанаагийн гудамж /Модны-2/ дагуух эвдэрч хэмхэрсэн хайснуудад засвар үйлчилгээ хийж алга болсон хайснуудыг нөхөж янзаллаа. Ихэнхи эвдрэлүүд жолооч нарын буруутай үйлдлээс шалтгаалан гардаг байна.

Тус ажилд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н зам талбайн 90 орчим үйлчлэгч, Ногоон байгууламж нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт үйлилгээний хэлтсийн 5-н ажилчид бүтэн өдрийн турш ажиллаа.

IMG_7129-1024x683 11402937_473569696135955_5864404680178624215_n 20150704_121106-768x1024 IMG_7122-1024x683

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …