Монголын дуурийн урлагийн алтан хоолойтнууд дэлхийг “доргиуллаа.” Дэлхийн урлагийн хаан болсон сонгодог урлагийн хамгийн том наадам болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр, ГранПри шагналтанаар тодорж элгэн Монгол түмнээ баярлуулсан билээ.
Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс авахуулаад урлаг соёл, нийгэм улс төрийн томчуудийн амыг ангайлган МУГЖ Г.Ариунбаатар “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг дуулж, урлагийн олимпод аваргалсан.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнөхөн УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин BBC-ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуулаачдын Cardiff Singer of the World наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж нутаг нэгтнүүдээ омогшуулсан билээ.
Ийнхүү монгол төрийн баяр цэнгэл наадмын өмнөхөн дэлхийн сонгодог урлагийн алтан тайзнаа Монголын хоёр алтан хоолойтон омогшил дүүрэн нэрээ мөнхөлж чадлаа.
Энэ талаар Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн жиргэсэн байна.
Юутай ч тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр 2 сая Монголчуудын төлөөлөл болж дэлхийн сонгодог урлагийн түүхэнд нэрээ үлдээж чадсан 2 алтан хоолойт гавьяат дуулж магадгүй юм.
Г.Туяа
Эх сурвалж: www.undesten.mn