Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын Төрийн албаны тангараг өргөх ёслолын ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд болно. Утас: 91040607


10:00 цагт Зуслан чиглэлийн зам шинэчлэл засварын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:20 цагаас Хангарди ордны өмнөөс хөдөлнө. Утас: 99092568


10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч зарим цэргийн хүнд Генерал цол гардуулна.


10:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /Улаанбаатар шилэн банк/ 11 давхар Нийслэлийн Тээврийн газарт Баяр наадмын үеэр үйлчилгээнд явах нийтийн тээврийн төлөвлөлтийн талаар хийх хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 327524


10:30 цагт Бразил улсын Сан Паулу хотод 2015 оны 8 сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д барилгын мэргэжлээр Монгол улс анх удаагаа оролцох оролцогчид   Д.Цогтбаатар сайдтай уулзана. Утас: 90110009


11:00 цагт “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүддээ зориулан анх удаа Учиртай гурван толгой дуурийг Их эзэн Чингисийн талбайд тоглох гэж байгаатай холбогдуулан НЗДТГ, Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийх гэж байна. НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 99666553


11:00 цагт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Би Си Кэй Си ХХК-ийн 288 айлын орон сууцны шав тавих ёслолын үйл ажиллагаа болно. Шав тавих ёслолд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцоно. Хаяг: БЗД, 13-р хороо, Офицеруудын ордны автобусны буудал өнгөрөөд эхний уулзвараар урагш 200 м. Утас:  99979799


11:40 цагт Төрийн дээд одон медаль гардуулна. /9 хөлт цагаан тугт ёслолын танхимд/


12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, иргэний нийгмийн байгууллагууд Хуйвалдааны Засгийн газар огцрох ёстой гэх байр суурийг илэрхийлж мэдээлэл хийнэ.


12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Бурхан Халдуны ихэсийн хоригийг гадныхан хөндөхөөр зэхэж байгаа тухай “Их Хориг шүтээн” ТББ, “Хэрлэн Аравт” ТББ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


12:30 цагт ХХААЯ-ны хурлын танхимд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн дэд сайд Ү Чин Хай манай ХХАА-н дэд сайд Б.Батзоригтой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.


12:30 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг батлах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг хэлэлцэнэ. Утас 91040607

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …