“Ардын хүүхдийг алаг үзлээ” гэж мэдэгдлээ

11714331_955003611187447_61779483_nДэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд  хэдхэн хоногийн өмнө МУГЖ Г.Ариунбаатар түрүүлсэн баяртай мэдээг дуулгасан билээ. Түүнийг дэлхийн хэмжээнд Монголын нэрийг гаргасан хэмээн Засгийн газраас түүнийг 80 сая төгрөгөөр шагнах саналыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр санаачлан батлуулсан юм. Энэ дагуу дуучин Г.Ариунбаатар өнөөдөр шагналаа гардаж авсан ажээ.  Харин энэ тухай МУГЖ дуучин У.Далантай ийнхүү бухимдаж өөрийн цахим хуудаснаа “Би нэг л зүйлийг ойлголоо ардын хүүхдийг алаг үзэж болдог гэдгийг. 2001 онд анх удаа би гран при гэдэг шагналыг авчирч байлаа. Өдий болтол урамшуулал авах нь битгий хэл дуурийн театрын бөгс бөөрөөрөө нийлсэн хэдэн мафид хэрчүүлж муу муухайгаараа дуудуулж өдий хүрсэн дээ” хэмээн нийтэлжээ. Гавьяатыг нөхөөд шагнах ёстой мэт. Учир нь  уран бүтээлч хүн гэдэг урмаар явдаг шүү дээ. Төр засгийн эрх мэдэлтнүүд ардын хүүхдийг алаг үзэх үзэлээ болих хэрэгтэй байна.

11694225_955003574520784_1633498828_n

11058246_965407010182522_3955793743303602801_nБ.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …