Сүүгээр амталсан шорлог хийх арга

13163149-spring-barbecue-chicken-and-vegetables-barbecue-in-the-garden Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Тиймээс уншигчиддаа зориулан байдаг л шорлог хийж идэхийн оронд шинэ төрлийн шорлог хийх жорыг зөвлөж байна.

Орц:

1- 100 мл сүү
2- 1 амны халбага наран цэцгийн тос
3- 1 амны халбага улаан лоолийн паст
4- 200 гр шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн мах
5- бага зэрэг сүүлний өөх
6- давс

Хийх арга:

1. Нэг саванд сүүгээ хийгээд тосоо нэмж нийцүүлнэ. Пастаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд бага зэрэг давсаар амтлаад махаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана.
2.Махаа гаргаж ирээд дөрвөн мах дутамд нэг өөхөөр тооцоолон шорлоод ил гал дээр болтол нь шараад таваглаад сервислэнэ.

Жич: 
 Мөөг, чинжүү, сонгино, улаан лооль, ногоон сонгино зэргийг үмхийн дайтай хэрчээд алаглуулан шорлож болно. Мөн пита талх, салат зэрэгтэй сервислэнэ.

Д.Aнхзаяа ugluu.mn

Санал болгох мэдээ

Баарин баруун хошууны монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхааран зүтгэж байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол …