Өчигдөр орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн иргэн шороонд дарагдан нэг нь нас барсан хэрг гарчээ. Хэргийг тодруулахад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан манлай” ХХК-ийн баригдаж байгаа барилгын сантехник угсралтын ажил гүйцэтгэж байсан Т /21 настай, эрэгтэй/, Э /24 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гарган авч Ц /33/ настай эрэгтэйн цогцсыг гаргаж авсан байна.
Эх сурвалж: chuhal.mn