Өчигдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Баянгол үйлчилгээний төв урд шинээр баригдаж байгаа барилгын бохирын хоолойны ухсан нүхэнд шороонд 4 хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 18:26 цагт ОБЕГ-т өгсөн байна. Дуудлагын дагуунийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Дельта” ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын бохирын шугам тавих зорилгоор 3.8 метрийн гүнтэй, 1.8 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай нүхэнд Цагаан манлай ХХК-ийн туслах ажилчид 21 настай, эрэгтэй Т, 24 настай, эрэгтэй Э, 37 настай М, эрэгтэй, 33 настай, эрэгтэй Ц нар ухсан нүхэнд шороонд дарагдсан байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 3 иргэнийг эсэн мэнд гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна.
Шороонд дарагдсан иргэдээс 33 настай, эрэгтэй Ц нас барсныг цогцсыг гаргаж дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Эсэн мэнд аврагдсан 3 иргэн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэж өгчээ. Баяр наадмын өдрүүдэд ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn