Багахангайчууд болон мянга мянган ардчилагчиддаа Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна.
Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Багахангай дүүргийн маань азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл наадам эхэлж байна.
Энэ цаг мөчид баяр наадмаа эхлүүлж байгаа элэг нэгт нийт Монгол ахан дүүсдээ, нийт ард иргэддээ хотол олноороо өлзийтэй сайхан наадахын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадрал