Олон улсын археологичдоос бvрдсэн баг Мексикийн Чичен-Ица хэмээх тvvхт газрын нэгэн нvхнээс зургаан хvн тэдгээрийн дотор хоёр хvvхдийн араг яс олсон байна. Шинжилгээний явцад археологичид МЭ 850-1250 оны vед оршин тогтнохдоо бvс нутгийнхаа хамгийн хvчирхэг омгийн нэг байсан майячууд борооны бурхан “Чак”-аа тахих vед єргєл болгож устай нvхэнд хvн хаядаг байсан гэсэн дvгнэлтэд хvрчээ. Уг нvх нь доогуураа далай тэнгистэй холбогддог бєгєєд эрдэм шинжилгээний багийнхан нvхний ёроол орчмоос хvний араг яснаас гадна бамбай, чулуун зэвсэг буюу цахиур хутга, ногоон шvрэн хvзvvний зvvлт, нохойны гавал, бугын яс олжээ.
Эртний хvчирхэг омог єнєєгийн Мексикийн ємнєд нутаг, Гватемал бvхэлдээ, Белиз Улсын хойд нутгийг эзэгнэсэн том гvрэн байж. Харин гол хотууд нь Мексикийн Юкатан хойгт байрладаг байсан бєгєєд Чичен-Ица хот уг хойгт байдаг.
Археологичид эртний омгийг судлах тєслийн хvрээнд нийт 33 агуйд хайгуул хийсэн бєгєєд анх удаа 21 метр гvн устай нvхний ёроолд хайгуул хийжээ. Тэд эл нvхэнд олон хvний араг яс байгаа хэмээн vзэж байгаа аж.
А.Тамир