OLYMPUS DIGITAL CAMERA

Чех улсад амьдарч буй Монголчууд наадмаа хийлээ

OLYMPUS DIGITAL CAMERA

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Ардын хувьсгалын 94 жилий ной, Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг 2015 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, П.Шагдар захиралтай “Нико.ком” ХХК-тай хамтран “Чех, Европын хийморьтой Монголчууд – 2015” нэрийн дор Прага хотноо анх удаа зохион байгуулжээ.

Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Зүмбэрэллхам нээж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд язгуур урлагийн “Хосоо & Трансмонголия” болон “Дүнжингарав” хамтлагууд хуран цугласан олонд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьлаа.

OLYMPUS DIGITAL CAMERA

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос аймгийн начин Л.Батмөнх түрүүлж, аймгийн начин Ц.Цэрэнпунцаг үзүүрлэлээ. Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан бөхчүүд бүгд аймаг, цэргийн цолтой бөхчүүд шалгаран үлдсэн нь энэ жилийн бөхийн барилдааны чанар, чансаа дээшилсэнийг илтгэж байлаа. Шагайн харваанд багийн дүнгээр Литомержице хотын баг түрүү байр эзэлсэн бол хувийн дүнгээр дэд мэргэн Г.Энхбаяр тэргүүн байрт шалгарч ЭСЯ-ны нэрэмжит батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.

OLYMPUS DIGITAL CAMERA

Баяр наадмын үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсанаас үндэсний сайхан хувцастан шалгаруулах “Дээлтэй Монгол” уралдаан, олс таталтын багийн тэмцээнд хүрэлцэн ирсэн наадамчин олон өргөнөөр хамрагдан оролцлоо. Мөн Европийн аварга М.Мөнхтайван ахлагчтай таеквондогийн баг тамирчид үзүүлэх тоглолт хийсний зэрэгцээ хоёр насны ангиллаар хүүхэд багачуудын дунд уралдаан, тэмцээн явуулж наадамд хүрэлцэн ирсэн 200 гаруй хүүхдэд “Нико.ком” ХХК-ий зүгээс гарын бэлэг гардууллаа.

Баяр наадмын үеэр наадамчин олноос супер азтангуудыг тодруулж эх орондоо ирж, буцах онгоцны тийз, 42 инчийн LCD телевиз болон нөүтбүүкээр шагнаж урамшуулсан бөгөөд оройн арга хэмжээ МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тоглолтоор үргэлжиллээ. Дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа гарсны 30 жилийн ойн шоу тоглолтоо Европт ганцхан удаа Прага хотод тоглож буй нь энэ бөгөөд хүрэлцэн ирсэн Монголчуудтайгаа хамт нэгэн үдшийг хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүллээ.

4Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нэг хэсэг бөгөөд дотоод, гадаадын иргэд талархан хүлээн авч өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …