Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажиллалаа

0a88c42438f484749a143533f0477225Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277  нь зүрх судасны өвчлөлийн дуудлага  дийлэнх хувийг эзэлсэн бол  12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.
Нийслэлийн Амаржих газруудад нийт 377 эх төрж, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 7589 хүн үйлчлүүлж, эмнэлэгт шинээр 1113 хүн хэвтсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 193,  Хүй долоон худагт 38, мориноос унаж бэртсэн 16, нийтдээ 247 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд нийтийг хамарсан  хоолны болон архины хордлого, осол гэмтлийн ноцтой тохиолдол гараагүй гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …