“Бид Баянголын залуус” нэгдлийнхэн гудамж төслийг хэрэгжүүлж байна

11733481_869407173150251_1513483956_n Бид Баянголын Залуус”-Сайн дурын залуусын нэгдэл БГД-ийнхээ 50 жилийн ойн хүрээнд гудамж төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд 2015 оны 7-р сарын 6-ны өдөр БГД-ийн 23 хорооны Зүүн ард аюушийн 14, Зүүн наран 7 гэсэн 2 гудамжийг тохижуулан ажилласан байна. “Гудамж цэвэр бол Хороо цэвэр Хороо цэвэр бол Дүүрэг цэвэр”- гэсэн уриан доор нэгдсэн, зорилго чиглэл, үйл хэрэг нэгтэй 24 залуу энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд БГД-ийн 23-р хорооны 2 гудамжийг тохижуулан хороонд нь хүлээлгэж өгчээ. Цаашид “Бид Баянголын Залуус” сайн дурын залуусын нэгдэл тохижилт муу гудамжийг сонгон, тохижуулах ажлаа үргэлжлүүлнэ гэсэн. БГД-ийн залуучууд гэр хорооллыг тохижуулах уг ажилд гар бие оролцож, дэмжин хамтран ажиллахыг нийт Баянголчууддаа уриалж байгаа юм. Дүүргийн сайн дурын залуучуудын нэгдэл гудамж төслийн хүрээнд энэ онд 10 гудамж тохижуулах төлөвлөгөөтэйгээр ажлаа амжилттай эхлүүллээ. Баянгол дүүргийнхээ иргэдийн амьдарч буй орчныг цэвэр цэмцгэр байлгах, өнгө үзэмжийг сайжруулах гудамж төслийг идэвхтэйгээр өрнүүлж байгаа Баянгол дүүргийн залуучуудын нэгдэлд амжилт хүсье.

11720700_869407209816914_1606536912_n 11741814_869407216483580_1855367176_n 11749500_869407206483581_653315034_n 11756670_869407213150247_1449950145_n

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …