Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна

p19qcu0i961a76h1r1t6bibl5g12Тарваган тахал нь Yersinia pestis  савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд  халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.
Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.
Халдвар хэрхэн дамжих вэ?
  1. Шууд хавьтлын замаар : Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэхэд явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
  2. Хоол боловсруулах замаар : Өвчилсөн тарваганы  түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гм/  болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
  3. Агаар дуслын замаар : Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
  4. Дам халдварын замаар : Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна
  • арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
  • амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах
  • хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар  бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
  1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
  2. Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
  3. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
  4. Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
  5. Тарваган тахал өвчний эсрэг вакцинд :
  • Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
  • Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
  • Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс  сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатай юм.
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
                                     НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …