Анхны болзоо, найз, нөхдийн уулзалт хийх, түнштэйгээ уулзах, ажлаа амжуулангаа амттай кофегоор биеэ “цэнэглэх” хамгийн тохиромжтой газар бол кофе шоп. Сүүлийн үед Улаанбаатар хотод кофе шопууд олноор нээгдэж байна. Нийслэл хотын аль хэсэгт ном уншингаа тухлах боломжтой кофе шопууд байдаг вэ?
Bean Tree. Энэ кофе шопод аяга кофе аваад өдөржин суусан ч болохоор. “Бид кофе биш хайр зардаг” гэж хэлэх дуртай тус газрын үйлчлэгчид тун ч эелдэгхэн. Нээгдээд удаагүй байгаа ч аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчтэй болж амжжээ. Түүнчлэн номын сантай бөгөөд солонгос, монгол, англи хэлний сонголттой.
Цагийн хуваарь: Даваа -Бямба 09.30-21.30
Ням 14.00-20.00
Хаяг: БЗД, Зүүн дөрвөн зам, 13-р хорооллын автобусны буудал, Кемпински зочид буудлын замын эсрэг талд, Суман Плаза 1 давхарт.
Tom n Toms. Тус кофе шоп нь өнгөрсөн онд Монголд салбараа нээсэн билээ. Орчин үеийн шийдэл бүхий дотоод засал тохижилтыг хийж, цэвэрхэн орчин бүрдүүлж чаджээ. Нэг жилийн хугацаанд нийслэл хотод дөрвөн салбараа нээж амжсан байна. Салбар бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд Гранд плазагийн нэгдүгээр давхарт байрлах энэ салбар нь залуучуудад зориулагдсан гэдгээрээ онцлогтой. Хамт олон, найз нөхөдтэйгөө халуун яриа өрнүүлэх эсвэл ном уншингаа 100 хувь арабика сортын кофены амтыг мэдрэх боломжтой.
Цагийн хуваарь: Даваа-Ням 07.00-22.00
Хаяг: СБД, 8-р хороо, GB Plaza 1 давхар.
Ubean. “Ubean” кофе шоп нь Латин Америк, Африк, Азийн орнуудаас түүхий кофегоо авчирч, өөрсдөө хуурч бэлтгэдэг байна. Тиймээс хаана ч байхгүй шинэхэн, жинхэнэ кофены амтыг эндээс мэдрэх боломжтой. Олны хөл хөдөлгөөнөөс хол учир намуун, тайван байдлыг мэдрэх боломжтой.
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв, Баасан 09.00-20.00
Лхагва 12.00-21.00
Бямба 09.00-21.00
Ням амарна
Хаяг: БЗД, М.Дамдинсүрэнгийн гудамж, 13-р хороолол, Шинэ гүүр өнгөрөөд.
Caffe Bene. Интерьер дизайн, орчны уур амьсгалаараа бусдаас ялгарч чаддаг нь Caffe Bene кофе шоп. Тус кофе шопын онцлох бүтээгдэхүүнээс Caramel кофе, амтат Итали желато, шинэхэн Бельги өрмөнцөр зэргийг дурдаж болно. Caramel кофег л гэхэд шууд болоод хутгаж уухад хоёр өөр янзын амттай. Caffe Bene нь кофены соёлыг түгээх, их хотын завгүй иргэд, хүүхэд залуучуудыг найз нөхөдтэйгөө уулзах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбар нь байх зорилготой аж.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08.00-23.00
Бямба Ням 09.00-23.00
Хаяг: Цэцэг төвийн уулзварын баруун хойно, Ариг банк (хуучнаар Эрэл банк)-ны байр.
The Coffee Bean and Tea Leaf. Дэлхийд алдартай The Coffee Bean and Tea Leaf шопын Монгол дахь салбараас та дэлхийд алдартай The Original Ice-Blended хүйтэн кофег уух боломжтой. Хүйтэн кофе нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байдаг талаар салбарын менежер хэлсэн юм. Түүнчлэн өөр олон төрлийн кофе, төрөл бүрийн жимсний цайг үйлчлүүлэгчид санал болгодог аж. Тус кофе шопод зөвхөн нэг удаа кофе уугаад гарах биш жинхэнэ кофены мэргэжилтнүүд буюу байнгын үйлчлэгч нар ирдэг байна. Бусад шопын адил энд өдөр тутмын сонин, сар тутмын сэтгүүлүүд уншиж болохоос гадна өндөр хурдны интернэттэй.
Цагийн хуваарь: Өдөр бүр: 10.00-00.00
Хаяг: ЧД, Барилгачдын талбай, Туул рестораны 1-р давхарт.
Сafe 9. Ахлах ангийнхан, оюутан залуус ихэвчлэн цугларч хичээл номоо хийж буй нь нүдэнд тусч байлаа. Тавдугаар сургуулийн урд байрладаг болоод ч тэрүү үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг залуучууд, өсвөр насны хүүхдүүд эзэлдэг байна. Бусад газраас онцлог нь “Dutch coffee” буюу бөөрний үйл ажиллагааг дэмждэг, чихрийн шижин, хорт хавдраас сэргийлдэг кафейны агууламж багатай нэрмэл кофе хийдэг аж. Түүнчлэн 9 cafe нь тамхины өрөөтэй цорын ганц кофе шоп.
Цагийн хуваарь: Даваа – Пүрэв 08.00-22.00
Баасан 8.00-21.00
Бямба – Ням 10.00-21.00
Хаяг: ЧД, Бага тойруу, 5-р сургуулийн замын урд.
Caffe Ti Amo. Итали желато зайрмаг, амттай кофе, цэвэрхэн орчин, нөхөрсөг уур амьсгал биднийг угтан авлаа. Түүнчлэн шинэхэн бейкери, пицца, амтат талх зэргийг эндээс амтлах боломжтой. Хичээл хийх, ном унших сонирхолтой хүмүүст зориулсан тусгай булан гаргасан нь ихэд таалагдсан юм.
Цагийн хуваарь: Өдөр бүр 10.00-21.00
Хаяг: Sky их дэлгүүрийн 2 давхарт.
United coffee lovers. “Интерном” дэлгүүрийн хоёр давхарт байрлах тус кофе шопыг номын хорхойтнууд андахгүй. Тус номын дэлгүүрээр үйлчлүүлсэн баримтаа өгөөд 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Цагийн хуваарь: Даваа-Бямба 10.00-19.45
Ням 10.00-18.45
Хаяг: “Интерном” номын дэлгүүрийн 2-р давхарт.
Эх сурвалж: www.gogo.mn