Боомоор өвчилсөн иргэний бие сайжирчээ

143718263655a9aaac5707bХөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багт нутаглаж байсан 37 настай иргэн Б нь малын гоц халдварт өвчин болох боомоор өвчилсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.  Түүнийг аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд 10 гаруй хоногийн хугацаанд биеийн байдал нь харьцангүй дээрдэж, сайжирч байгаа аж. Тус сумын Зуслан гол, Жарын-Өвөр гэдэг газар зусаж байгаа иргэн Ц, Б нарын есөн адуу өнгөрсөн сард халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна. Тэдгээр үхсэн адуунаас дээж шинжилгээ авахад боом өвчнөөр хорогдсон нь тогтоогджээ. Тиймээс устгалд оруулж, ойр орчимд нь халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Т.Болор

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …