Барагшун 404 өвчнийг анагаахад тустай

bc3f1381d5682e0cff9e60b340ff937e3b806377Хүний бие махбодь нийт 90 орчим эрдэс агуулдаг. Эрүүл байхын тулд 60 орчмыг нь өдөр тутмын хоол хүнсээр авч байх шаардлагатай. Эрдэс бодис нь эд эсийн бүтцэд орохоос гадна бодисын солилцоо, түүнийг зохицуулагч олон фермент, дааврын үйл ажиллагаа зөвхөн эрдсээс хамааралтай.

Барагшун эрдсээс гадна биологийн өвөрмөц идэвхит органик хүчлүүд, уураг, фермент агуулдаг. Эдгээр нь нийлээд дархлааг зохицуулах, сайжруулах, үрэвслийн эсрэг, олон төрлийн бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх зэрэг эмчилгээний олон талын гайхалтай үйлчлэл үзүүлдэг. Монгол анагаах ухаанд барагшунг 404 өвчнийг анагаахад тустай гэж үздэг.

Найрлага:

Эрдэс 40 гаруй төрөл, органик хүчлүүд (фульвийн, гумины, гиппурийн, бензойны, таннийн чебулийн г.м), давирхайлаг бодис, гликозид, уураг (амин хүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд), альбуминойд

Биеийн эсэргүүцлийг сайжруулахад:

– Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна.
Курс : 20-оос доошгүй хоног

– Хавар 3-5 дугаар сард, намар 9-11 дүгээр сард дархлааг сайжруулах хэрэгтэй гэж үздэг.

Харшлын үед:

– Өдөрт нийт 0.5-1 г граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэр капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна.

Курс : 20-оос доошгүй хоног.

– 1г буюу шилтэй нутагны 1/5-ийг 1л буцалгасан бүлээн усанд найруулаад, 1-3 настай хүүхдэд 50мл-ээр, 4-7 настайд 70 млээр, 8 ба түүнээс дээш настайд 100 мл-ээр өглөө ууна.

– Хэрэв хүчтэй харшилтай бол дээрх тунг 2 дахин багасгаж, өглөө, өдөр ууна.

Зүрх, судасны өвчин, даралт ихсэх үед:

– Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна.
Курс : 20-оос доошгүй хоног.

baragЦусны даралт ихэссэн үед:

– 0.15-0.2г барагшунг (1 капсултайг) 2 хоолны халбага бүлээн усанд уусган, хоол идсэнээс хойш 3 цагийн дараа, унтахдаа ууна. Курс: 10 хоног уугаад 5-10 хоног завсарлан, шаардлагатай бол давтана.

Цусны даралт ихэсдэг өвчтэй бол нэмэлт эмчилгээ маягаар:

– Дээрхийн адил 10 хоног уугаад, 5 хоног завсарлаад, 30 хоног уусны дараа 1 сар ууна. Даралтыг хэвийн болгон тогтворжуулахад курс эмчилгээг 2-3 удаа давтана.

Зүрхний дутагдлын үед:

– 0.2г барагшуиг (1 капсултайг) 2 хоолны халбага бүлээн усанд уусган, хоол идсэнээс хойш 3 цагийн дараа, унтахдаа ууна.
Курс: 10 хоног уугаад 5 хоног завсарлана. Курсыг 3-4 удаа давтана.

Толгой өвдөх, мигрень, толгой эргэх үед:

– 3%-ын уусмалыг хамартаа дусаана.

– Толгойн өвчин, мигрень, бие зарайх, толгой эргэх, унадаг өвчин, нүүрний мэдрэлийн саажилтын үед өглөө өлөн үедээ, орой унтахдаа тухай бүр 0.2-0.5г (1-2 капсул) барагшунг сүү, зөгийн балтай 25 хоног ууна. 10 хоног завсарлаад, өвчний байдлаас хамааран, эмчилгээг давтан хийнэ.

Нүдний даралт ихсэх өвчин (глаукома):

– 0.2г буюу 1 капсултайг өдөрт 2-3 удаа, хоол идэхээс 30- 40 минутын өмнө, оройн хоолноос хойш 3 цагийн дараа, унтахдаа ууна. Курс: 10 хоног уугаад, 5 хоног завсарлаад, давтана.

Уушиг, амьсгалын замын өвчинд:

Гуурсан хоолойн багтраа/мэнгэр:

– Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна. Курс : 20-оос доошгүй хоног.

– Барагшунг чихэр өвсний хандтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй. 500 мл чихэр өвсний ханданд 0.5г барагшунг уусган, 200 мл-ээр өглөө ууна. Хандыг хөргөгчинд 2 хоногоос удаан хадгалж болохгүй. 8-аас доош насанд тунг багасгана.

Уушигны бусад өвчинд:

– Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өерөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна. Курс : 20-оос доошгүй хоног.

– 0.2г барагшунг бүлээн усанд уусган ууна.

baragshunГүйлсэн булчирхайн үрэвсэлд (ангина):

– Хоолны дараа 3 цаг болоод эсвэл хоол идэхээс 30-40 минутын өмнө 0.3г-аар өдөрт 2-3 удаа амандаа хайлтал хүлхэж, араас нь хагас аяга зөгийн балтай сүү уугаад, 40-50 минут унтвал сайн.

Чих, хамар хоолойн өвчинд:

– Чихний үрэвсэлд: 2%-ын уусмал шингээсэн хөвөнгөөр бөглөнө.

Дунд чихний идээт болон үрэвсэл, сонсгол муудах, гайморитын үед:

– барагшунгийн 10% уусмалыг (гүйдсийн тосонд уусгавал бүр сайн) 5 дуслаар хамарт, өдөрт 4 удаа дусаана. Чихэнд 3%- ын уусмалаас (гүйлсийн тос, шннгэн вазелинд уусгавал бүр сайн) 3 дуслаар өдөрт 3 удаа дусаана. Үүнд бүлээн жин тавих, эсвэл УВЧ шарлага хийлгэвэл илүү үр дүнтэй. Эмчилгээний хугацаанд 0.2-0.5г буюу 1-2 капсул барагшун уувал идээг гадагшлуулах, үрэвсэл намдаах явц сайжирна.

Хоол боловсруулах эрхтний өвчинд:

Чихрийн шижинд:

– 5г (1 шил)-ыг 0.5л буцалсан бүлээн усанд уусгаад, хагас аягаар хоолны өмнө, өдөрт 3-5 удаа ууна. Сүү, жимсний шүүсээр даруулж болно.

– 0.2г буюу 1 капсултайг өглөө хоолноос 40-60 минутын өмнө, оройн хоолны дараа 3 цаг болоод буюу унтахын өмнө ууна. (6 хоногийн дараа чихрийн хэмжзэ 20%-иар буурсан байжээ) Курс: 10 хоног, завсарлага 5 хоног. 3-5 удаа курсыг давтана. Шижин өвчтэй хүмүүсийн ам цангахаа больж, хэт олон шээх  ядрах нь багасна.

Ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоод, гэдэсний замын бусад өвчинд:

– 1 курс эмчилгээнд биеийн жингээс хамааруулан 20-50г барагшун ууна. Өглөө өлөн үедээ, орой унтахдаа тус бүр 0.2-0.5г (1-2 капсултай) ууна. /Үүнийг “Хэрэглэх тун” гэсэн хэсгээс харна уу/. Курс: 28-30 хоног, дараа нь 10 хоног завсарлаад 2-3 удаа давтана. Хоолны дэглэм барих, хоолоо тохируулж идэх хэрэгтэй.

Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн үед:

– Өтгөнөө гадагшлуулсны дараа өдөрт 2 удаа, тухай бүр 1%-ийн 30 мл барагшунгийн уусмалаар шулуун гэдсэнд бичил бургуй тавиад, доош харан 10-15 минут хэвтэнэ. Өдөр өнжөөд, нийт 10 удаа давтана. Энэ үед орой унтахын өмнө 0.2-0.5г (1-2 капсултайг) 10 хоног ууж, 5 хоног завсарлана. Курсыг 3-4 удаа давтана.

Хоол боловсруулалтын хямрал – диспепсийн үед:

– Цээж хорсох, бөөлжис хүрэх, бөөлжих, хэхрүүлэх үед: 0.3 г барагшунг сүү, зөгийн балтай, өглөө өлөн үедээ, орой унтахдаа ууна. Курс: 24-26 хоног. Ууж эхэлснээс хойш 10-15 хоногийн дараа сайжирч буй нь мэдрэгдэнэ.

Ходоодны хүчил багадах үед:

– 1г барагшунг 1л буцалсан хүйтэн усанд найруулаад, хоолноос 30 минутын өмнө, өдөрт 3 удаа, тухай бүр 1 аягыг ууна. Курс: 10 хоног. 5 хоног завсарлаад, 2-5 удаа давтана.

Ходоодны хүчил ихдэх үед:

– 1г барагшунг 1л буцалсан сүүнд уусгаад, хоолноос 30 минутын өмнө, өдөрт 3 удаа, тухай бүр 1 аягыг ууна.

urelӨтгөн хатах үед:

– Өглөө өлөн үедээ 0.2г (1капсултай)-ыг усаар даруулж ууна.

– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудсанаас өтгөн хатахад 2г барагшунг 1л буцалсан, хүйтэн усанд уусгаад, өглөө өлөн үедээ 100 мл-ээр ууна. Курс: 10 хоног.

Хөхний булчирхайн өвчин:

– Үрэвслийн үед эхний 5-6 хоногт 0.2г буюу 1 капсулаар 3-4 удаа, дараа нь өдөрт 2 удаа, өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө ууна.

Элэг, бөөрний өвчний үед:

Элэгний өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, сувганцрыг зөөлөн байлгах, цусны судсуудыг бэхжүүлэх, элэгний ачааллыг авах, бөөрний өвчний үед:

– Зг барагшунг Зл буцалсан бүлээн усанд уусгаж, 20 млээр, хоолноос 30 минутын өмнө ууна. Чихрийн манжингийн шүүсээр даруулбал бүр сайн. Курс: 10 хоног уугаад 3 хоног завсарлана. Нийт 15г (3 флакон) уувал зохино.

– 1г барагшунг нохойн хошууны 3 аяга ханданд уусгаж, 1 уухдаа 1 аягаар, өдөрт 3 удаа, зөгийн балаар даруулан ууна. Нохойн хошууны хандыг өдөр бүр шинээр бэлтгэвэл зохиноКурс: 20 хоног, дараа нь завсарлаад, шаардлагатай бол давтана. Хоолны дэглэм баривал зохино.

 Элэгний эмгэг-холецистит буюу цөсний хүүдийн үрэвсэл, гепатитын үед:

– 0.2г буюу 1 капсултайг өдөрт 3 удаа, 10 хоног уугаад, 10 хоног завсарлана. Дараа нь 0.3 г-аар 10 хоног ууна.

Курс: 20 хоног. Барагшун ходоод, гэдэсний шимэх, хөөх үйл ажиллагаа,  хучилтөрөгчийн хангамж, элэг, ходоод., бүдүүн гэдэсний нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг сайжруулдаг байна. Мөн элгэн дэх гликогений нийлэгжилтийг 25%-иар нэмэгдүүлж, цусан дахь чихрийн хэмжээг бууруулан,фосфолипидий нийлэгжилтийг сайжруулна.

Элэгний хатуурал-циррозын үед:

– Өвчтөний биеийн жингээс хамааруулан, 0.2-0.5г (1-2 капсул)-ыг өдөрт 2 удаа, 10 хоног уугаад, 5 хоног завсарланна. Курс: 10-15 удаа давтана.

Цөсний хүүдий, элэг, ходоодны үрэвсэл-гастритын үед:

– Зг барагшунг 1.5л буцалсан хүйтэн усанд уусгаад, 1 аягаар өдөрт 3 удаа, хоолннос 30 минутын өмнө ууна. Хэрэв бөөрний чулуутай бол түүхий чихрийн манжингийн шүүсээр даруулахад сайн. Курс: 10 хоног. 5 хоног завсарлаад, 3-4 удаа давтана. Эмчилгээний үед болон түүний дараа 15 хоног хоолны дэглэм барих хэрэгтэй.

– Цөсний хүүдийд чулуутай бол 1г барагшунг 1л буцалсан хүйтэн усанд уусгаад, 200 мл буюу 1 аягыг хоолноос 30 минутын өмнө өдерт 3 удаа ууна. Курс: 20 хоног уугаад, 5 хоног завсарлана. 2-3 удаа давтана.

Бөөр, давсагны үрэвслийн үед:

– 1 г барагшунг 1 аяга усанд найруулаад, давсгаа угаахад, 10-15 минутын дараа шархирах, өвдөх намдана. Энэ үед 0.2г буюу 1 камсултайг өдөрт 3 удаа, хоолны өмнө уувал зохино.

Бөөрний үрэвсэл-нефритийн үед:

– Эхлээд өдөрт 1г буюу 4 капсулаар 10 хоног уугаад, дараа нь 5 хоног завсарлана. Дараагийн 10 хоног өдөрт Зг буюу 12 капсулаар уугаад, 5 хоног завсарлана. 3 дахь 10 хоногоос өдөрт 1 капсулаар, бөөр хэвийн болтол ууна.

Эр, эм бэлгийн замын өвчний үед:

Эмэгтэйчүүдийн өвчинд: бэлэг эрхтэний эдийн өөрчлөлт, умайн хана, умайн хүзүүвчийн шархлаанд шархлаатай хэсэгт 4%-ын барагшунгийн уусмал шингээсэн самбай тавьж тампоноор тогтооно. Курс: 2-3 долоо хоног. Дараа нь 10 хоног завсарлана. Эмчилгээний үед өдөрт 1 удаа 0.2-.5г (1-2капсул ) барагшунг уувал эдгэрэх явц хурдасна. Энэ хугацаанд бэлгийн ажлаас татгалзвал зохих бөгөөд эмчилгээг орой, унтахдаа хийхэд илүү үр дүнтэй.

Умайн фиброма: энэ үед барагшун их сайн нөлөөтэй. Орой унтахдаа 0.2г (1капсул) барагшунг ууна. Курс: 10 хоног уугаад, 5 хоног завсарлаад, 2-3 удаа давтана.

Эр, эмийн үргүйдэл, эрийн үрийн шингэн чанар муутай бол: 0.2-0.5г (1-2 капсул) барагшунг шар лууван, чацаргана, нэрсний шүүсээр даруулан, өдөрт 1-2 удаа ууна. Курс: 25- 30 хоног. Мөн өндөгний шартай барагшунг хольж уухад бас сайн үр дүн өгнө. 6-7 хоногоос бэлгийн чалх сайжирч буй нь мэдрэгдэж эхэлнэ.

Булчин, нүүрний саажилтын үед:

– Иллэгийн зэрэгцээ өглөө өлөн үедээ, орой унтахдаа тухай бур 0.2-0.5г (1-2 капсул)

– Барагшунг сүү, зөгийн балтай ууна.

Арьсны өвчин:

Арьсны удаан эдгэрэлтэй шарх, хөндийт шарх, хатиг зэрэгт: 0.2-0.5г (1-2 капсул) ууж, “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Курс: 25-28 хоног. 10 хоног завсарлаад давтана.

Идээт, үрэвсэлт шарх, түлэнхий идээт шарханд: барагшунгийн 10%-ий уусмалаар шавшиж, “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Гүнзгий түлэнхийн үед шавших, түрхэхийн зэрэгцээ өглөө өлөн үедээ, орой унтахдаа тухай бүр 0.2г-ыг сүү, эсвэл зөгийн балтай ууна.

Гэмтэл, ясны өвчний үед:

Яс, үе мөч хугарах, цээжний гэмтэл, үе булгарах, мах тасрах үед:

– Өглөө өлөн үедээ 0.2-0.5г (1-2 капсул) барагшун ууж, гэмтэлтэй “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Курс: 25 хоног. 5 хоног завсарлаад, шаардлагатай бол 2-3 удаа давтана. Тосон түрхлэгийг завсарлагагүй бүрэн эдгэртлээ түрхэнэ.

Ясны (түнх, өвдөгний үе, нурууны) сүрьеэгийн үед: биеийн жингээс хамааруулан,0.2-0.5г (1-2 капсул) барагшунг сүү, зөгийн балтай, өдөрт 2 удаа 25 хоног уугаад, 10 хоног завсарлана.

Цээжнии гэмтлийн үед: 0.2г барагшунг гоньдны (тмин) хандтай ууж, хугарсан, гэмтсэн хэсэгт “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Ясны бороололт эрс сайжрах болно.

Шамбарамын үед: унтахын өмнө марганцтай усанд суугаад, “Мупсин” тосон түрхлэгийг түрхэх буюу тос үл нэвтрэх цаасан дээр тосыг нимгэн үе болгон түрхээд шамбарамд “өмсгөнө”. Хэрэв шамбарам дотор талд байгаа бол тосон түрхлэгийг  хөргөгчинд царцаагаад, шөнө унтахдаа шургуулна. Эдгэртэл үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ өглөө өлөн үедээ 0.2-0.3 г буюу 1 капсуп барагшунг буцалсан бүлээн усаар даруулан ууна. Курс: 10 хоног, 5-10 хоног завсарлаад, 2-4 удаа давтана.

Цусны өвчний (лейкемия) үед:

– 0.2г буюу 1 капсултай барагшунг өдөрт 3 улаа 10 хоног уугаад, дараагийн 10 хоногт 0.3г-аар 3 удаа, 3 дахь 10 хоногт 0.4г-аар өдөрт 3 удаа ууна. Курс: 30 хоног уугаад, 10 хоног завсарлана. Барагшун хязгаарын цусан хангамжийг эрчимжүүлж, улаан бөөмийг олшруулан цус төлжүүлнэ.

эх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …