Манай өвөг дээдэс мөнгөн аяга, зэс гуулин савыг хэрэглэдэг байсан. Эдгээр металл нь хүний биенд тустай болох нь хэдийнээ нотлогдсон. Харин хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга аж.
Мөнгөн аягатай ус
Монголчуудын хувьд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн гоо сайхны нууц гэж байдаг. Хатдын гоо сайхны нууц нь ердөө л мөнгөн аягатай ус байсан гэх. Гэхдээ зүгээр мөнгөн аяганд ус хонуулаад уухдаа биш гэнэ. Усыг ширгэтэл нь буцалган мөнгөн аягандаа хийж орныхоо хажууд байрлуулан, сайн сайхан зүйл бодоод унт. Ус амьтай болохоор шөнөжин таны оюун ухаантай харилцдаг. Өглөө босоод хоносон мөнгөн аягатай усаа уухдаа хүслээ шивнээд уу. Энэ нь таныг эрүүл сайхан арьстай болохын үндэс болдог ба хүн дотроосоо зөв бодолтой болж зөв энергийг хуримтлуулж чаддаг. Мөн хүн өдөрт 9-13 аяга цэвэр ус уух нь таны эрүүл мэндэд тустай.
Мөнгө мөн хүн амьтны шүд, буйлыг бэхжүүлэн улмаар ходоод, гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодыг устгах чадалтай ба буцалсан усыг мөнгөн аяганд эсвэл зэс аяганд хонуулаад өлөн дээрээ өдөр бүр уухад таны ходоод хорсох намдаж, ходоодны тань хүчил багасна.
Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөн ионууд уусаж хүний бие махбодид дамжин орно. Зөгийн бал, чанамал жимс, сүү, тараг шингэн ундааг хэрэглэхдээ мөнгөн халбагыг амандаа удаан хийж, мөнгөний ионыг биедээ шингээж авдаг.
Орос хүмүүс аяганыхаа ёроолд мөнгөн зоос хийж цай уудаг бол монголчууд харин мөнгөн аяга хэрэглэдэг. Та мөнгөн аяганд хоол ундаа идэж эрүүл мэндээ хамгаалаарай. Мөнгөн болон хөнгөн цагаан сав суулга хэзээнээс л эрүүл мэндэд тустай нь нотлогдсон байдаг.
Зургийг С.Гансүхийн хувийн цуглуулгаас авав.
Эх сурвалж: www.mongolcom.mn