Булган аймгийн Тэшиг суманд авто осол гарч 2 хүн амиа алдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоож байна.
Ямартай ч жолооч эрүүл байсан гэдэг нь нотлогдсон байна.
Амиа алдсан 2 – ын нэг нь У гэх эмэгтэй 33 настай, өөрийн 15 настай охины хамт амиа алдлаа. Машинд нийт 5 хүн явсан бөгөөд бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Хутаг – Өндөр сумаас Тэшиг орох зам зуур энэ осол болжээ.
П.Батням
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг