Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Алтангадас одонгоор шагнагдав

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал, Австрали Улсын иргэн Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хоорондын харилцаа болон Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог боловсронгуй болгох, бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасугай” хэмээжээ.

Ugluu-logo2015141

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …