Ховд аймагт 14 настай хүү тарваганы мах идсэнээс болж амиа алджээ

32_eeb657b20fc971acdd42997b0f2466f5e32b288bХовд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” гэдэг оршин суудаг 14 настай, эрэгтэй 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр тарваганы мах идсэн өгүүлэмжтэй 07 сарын 15-аас халуурч, суганы булчирхай цочиж хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 07 сарын 18-д эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг авсан боловч 07 сарын 21-д нас барсан байна.

Одоогоор сумын төвд 6 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.

ЗӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж, Аймгийн ЗӨСТ, ОБХ, БОЭТ, ЭМГ, Булган сумын онцгой комиссын баг бүрэлдэхүүнтэй хамтран яаралтай арга хэмжээг авч өвчтөнтэй хамт байсан хавьтлуудыг илрүүлэн тусгаарлаж, шаардлагатай үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулан ажиллаж байна.

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

download (1)эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …