10:00 цагт: Нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлэхээр хэрэгжүүлж буй “Ухаалаг автобус“ төслийн нээлт Чингисийн талбайд болно. Энэ үеэр нээлтэд оролцсон зочид автобусаар зорчин төлбөрийн картыг туршина. Утас: 88101030, 88781218, 325044
10.00 цагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах эрх авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд уулзана.
12:00 цагт: Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэгийн барилгыг буулгах ажлыг төрийн нэр барьж залилан хийж байгаа хэрэг гарсантай холбогдуулан НЕТГ-аас энэ тухай иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал Хангарди ордны 11 давхарт болно. Утас: 88781218, 325044
12:30 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байран дээр намд шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа болно. Арга хэмжээ ХҮН-ын төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Элчингийн гудамж 14, Шүрэн төвд болно. /Соёл Эрдэм дээд сургууль болон Мика Зочид Буудлын дунд байрлах байшин/ Утас: 99063282