Бариу жинс мэдрэл болон булчингийн үйл ажиллагаанд ноцтой аюултай гэж эмч нар анхааруулж байна. Саяхан нэгэн эрүүл мэндийн сэтгүүлд 35 настай австрали эмэгтэй хэт бариу жинсэн өмд өмссөнөөс үүдэн мэдрэл булчингийн дарагдлын хам шинжээр өвчилсөн тухай мэдээлэл нийтлэгджээ.
Гэхдээ энэ нь бариу жинс өмссөнөөс үүдсэн эрүүл мэндийн анхны асуудал биш юм. Эрчүүд хэт бариу загварын жинсээр гангарсны уршгаар төмсөгний үрэвсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа аж. Бариу жинс хуйхнагийг үрж гэмтээхийн зэрэгцээ давсаг суларч, шээсний сүвээр халдвар авахад нөлөөлдөг байна. Түүнчлэн бэлгийн эс цөөрөх, мөөгөнцрийн халдвар зэрэг нь мөн л бариу жинстэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Ер нь бариу өмд төдийгүй дотоож ч гэсэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймээс стиль имиж, гангараанаас өмнө эрүүл мэнддээ санаа тавьж биед эвтэйхэн, чөлөөтэй хувцас өмсч байхыг зөвлөсөн байна.
эх сурвалж: everyday.mn