Манай иргэдийг БНХАУ-ын Эрээн хотын шалган нэвтрүүлэх ангийн цэргийн алба хаагчид удаа дараа зодсон тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй хоблогдуулан Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын Консул Б.Саруул БНХАУ-ын Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагчтай уулзсан байна.
Тэрээр Замын-Үүд, Эрээн нь хоёр улсын иргэд хамгийн ихээр зорчдог, хоёр орны ард түмний найрамдлын боомт. Гэтэл тус боомтын хилийн тусгай бүсэд монгол иргэн Хятадын шалган нэвтрүүлэхийн цэрэгт зодуулсан явдал нэг бус удаа гарсанд Монголын тал эсэргүүцэж байна. Хэдийгээр манай жолооч нарт асуудал их байдаг ч энэ нь БНХАУ-ын хууль сахиулагчдад бусдын бие махбодид гэмтэл учруулах зөвшөөрлийг олгож буй хэрэг биш гэдгийг хатуу анхааруулсан ажээ.
Үүний хариуд Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагч “аашид ийм асуудал гарахгүй гэдгийг баталж, Монголын иргэн Н.Б нарын бие махбодид гэмтэл учруулсан байлдагчийг ажлаас нь халж, асуудлыг шалгаж байгаа” тухай мэдэгдсэн байна. Мөн хохирхогч Н.Б-д Эрээн хотын шалган нэвтрүүлэх ангиас түүнд 30 мянган юанийн нөхөн төлбөр олгосон гэнэ.
Л.Бадрах.ugluu.mn