Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийн анхдагч болон барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж байгаагаа мэдээллээ. Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж байсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан түүхтэй. Ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болж, 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоож байлаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод зүтгэсэн 20 гаруй жилийнхээ дараа ийнхүү зодог тайлсан юм. Тэрбээр зодог тайлсны дараа нулимс урсган дэвжээнээсээ буулаа.
Эх сурвалж:www.medee.mn