Сэрэмжлүүлэг

BMDVS&MSUE-lOGOБагшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багшаар ажиллах эрхийн шалгалтыг 2015.08.08-ны өдөр зохион байгуулахаар болсон билээ.

“Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт явуулна” гэсэн зарлал, мэдээлэл нь манай байгууллага зохион байгуулж байгаа мэт ойлгогдож иргэдийг төөрөгдүүлж байгааг үүгээр сэрэмжлүүлж байна.

Манай байгууллага “Багшаар ажиллах эрхийн шалгалт”-д бэлтгэх чиглэлээр ямар ч байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулаагүй болно.

Түүнчлэн зарим сургалт зохион байгуулж буй газрууд албан ёсны байгууллагын нэрээр бус хувь хүний дансаар сургалтын төлбөр хурааж авах, “шалгалтад тэнцүүлэх баталгаа олгоно, шалгалтад ирэх тестүүд дээр ажиллуулна” гэх мэт мэдээлэл өгч хэт өндөр төлбөртэй сургалт явуулан шалгалтад бэлтгэж буй иргэдийн эрэлт хэрэгцээг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг анхаарна уу.

Эдгээр үйл ажиллагаа нь манай байгууллагатай холбоогүй бөгөөд бид шалгалтын даалгаврын санг ямар нэгэн байгууллага, хувь хүмүүст өгч ашиглуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна

Иймд хуурамч мэдээлэл түгээж буй хувь хүн, байгууллагуудыг бид зохих шатны Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газарт мэдэгдэж байгаа болно.

Манай байгууллагын албан ёсны нэр, хаяг, лого, цахим хуудасны хаяг зэргийг ашиглахыг хориглоно. Манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр эх сурвалж дурдахгүйгээр манай цахим хуудас /вэб сайт/-ны мэдээллийг хуулбарлаж нийтлэх, ашиглахыг хориглоно.

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр иргэдийг хуурч, мэхлэх үйлдэл гаргахгүй байж үнэн зөв мэдээлэл өгч байгууллагынхаа албан ёсны нэр, хаяг, танилцуулга, дансны дугаараа ашиглан иргэдтэй харилцахыг зөвлөмжилж байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Багшаар ажиллах эрхийн шалгалт зохион байгуулах комисс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …