Оншилгоогоо үнэгүй хийлгэх иргэдийн цуваа тасарсангүй

696e1f6032f3183foriginalМанай улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Хүн амын дундаж нас баралтын 15 хувийг дан ганц элэгний хавдар эзэлж байна. Ингээд бодохоор гуравхан сая хүн амтай манай улсын хувьд дээрх үзүүлэлт гамшиг юм. Сүүлийн жилүүдэд хепатит вирустэй хатуу тэмцэж байгаа бөгөөд дэлхийд 2030 он гэхэд элэгний өвчлөлийг устгахын төлөө ажиллаж байна. Манай улс ч үүнээс хоцролгүй 2020 он гэхэд элэгний өвчлөлөөс салах зорилго тавьсан аж.“Оном сан”-гаас “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх,эмчилгээ гэсэн гурван шатлалтай үйл ажиллагаа явуулж байна. Үүний дагуу өчигдөр Хепатит вирустэй тэмцэх өдрийг тохиолдуулан Элэгний төв дээр хепатит В,С вирусыг үнэ төлбөргүй оношлох, зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа Өдөрлөг өглөө найман цагаас эхэлсэн бөгөөд 16 цаг хүртэл үргэлжилсэн. Шинжилгээнд хамраг- дахыг хүссэн иргэд нэг давхраас эхлээд хоёр давхар хүртэл дугаарлан зогсч байлаа. Үдийн 11 цагийн үед 300 гаруй хүн шинжилгээнд хамрагдсан тухай эмч нар хэлсэн бөгөөд иргэд В,С вирусын түргэвчилсэн тест өгөөд 10-15 минутын дотор хариугаа авч байсан юм. “Хэрэв түргэвчилсэн тестээр В,С вирус илэрвэл цаашдаа ямар эмчилгээ хийх талаар эмч нар зөвлөгөө өгнө. Харин вирус илрээгүй бол иргэд сайн дураараа ХӨСҮТ дээр очоод В вирусын эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой” гэж элэгний “Liver” төвийн захирал Д.Гиваа сануулсан юм. Энэ үеэр зарим иргэнтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.

Иргэн Д.Энхриймаа:

-Би сошиал медиагаас өнөөдрийн өдөрлөгийн талаар олж мэдсэн. Өмнө нь энэ төрлийн шинжилгээнд хамрагдаж байгаагүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээнд хамрагдлаа. Өглөө 9 цагаас хойш дугаарлаад 11 цагийн үед шижилгээгээ өгсөн. Ер нь ийм үнэгүй оношлогоо шинжилгээг зохион байгуулах нь зөв гэж бодож байна. Зохион байгуулалтын хувьд ч дажгүй сайн байлаа.

Иргэн Г.Сайнзаяа:

-Би өглөө 10 цагийн үед ирсэн. Шинжилгээнд хамрагдах гээд дугаарлаад зогсч байна. Эмнэлгийн зүгээс аль болох зохицуулаад, хичээгээд л байна. Харин манай иргэд өөрсдөө их замбараагүй байх юм.

Иргэн Л.Батдорж:

-Өмнө нь энэ төрлийн шинжилгээнд хамрагдаж байгаагүй. Анх удаа шинжилгээ өгөх гэж байна. Эдийн засаг хямралтай байгаа үед үнэ төлбөргүй шинжилгээ оношлогоо хийх нь зөв гэж бодож байна. Харин зохион байгуулалтын хувьд зарим нэг дутагдалтай зүйл ажиглагдсан. Жишээлбэл, иргэдэд эртнээс тодорхой мэдээлэл өгөөд, дугаараа тараагаад, хүн болгоныг удаан хүлээлгэхгүй байсан бол зүгээр байлаа. Ингэж үнэ төлбөргүй оношлогоо хийж байгаа нь өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломж олгож байна. Иргэдийн ихэнх нь үнэ төлбөргүй оношлогоог цаашдаа зохион байгуулах нь зөв зүйтэй гэж үзэж байна. Харин манай иргэд дор бүрнээ ухамсартай, эмх замбараатай байж чадвал хэн хэндээ хүндрэл учруулахгүй байвал аль болох олон хүн хамрагдах боломжтой санагдлаа.

Б.Золжаргал

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …