Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв

1f8f69b53d86cf2a952bf95d87a59b0cgreat Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид зааснаар Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг.

          “Мон-Атом” ТӨХХК–нд хуулийн үйлчлэлд хамрагдах удирдах албан тушаалтнуудыг томилохдоо тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

          Иймд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, эрх бүхий албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар  “Мон-Атом” ТӨХХК-ийн захирал Э.Галбадралд албан бичгийг хүргүүлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …